Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Автобусны буудлууд интернэттэй болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Европын JCDECAUX байгууллагын гүйцэтгэх захирал, ноён Жан Мариг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Жан Мари өөрийн байгууллагын тухай товч мэдээлэл өгөөд  Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

“JCDECAUX” нь монголд төдийгүй дэлхий дахинд тэр дундаа европын орнуудад түлхүү үйл ажиллагаа эрхлэдэг бөгөөд автобусны буудлууд болон зар сурталчилгааны самбаруудыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг аэ. Мөн  20-30 жил арчилгаа, үйлчилгээ, аюулгүй байдлыг ханган ажилладаг туршлагатай байгууллага юм байна.  Улаанбаатар хоттой 2014 оноос хамтран ажиллах гэрээ хийж хотын автобусны буудлыг шинэ стандартад нийцүүлэн тохижуулж байгаа юм.  Өнгөрсөн хугацаанд 143 автобусны буудал, 137 гудамжны байгууламж самбарыг барьж зургаан  тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Ноён Жан Мари энэ хөрөнгө оруулалтаа цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, арваннэгдүгээр сараас эхлэн зарим автобусны буудлуудад үнэгүй интернэт, автобусны чиглэл заах ухаалаг самбар байршуулж туршин үзэх төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ. Мөн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл BRT /bus rapid transit/ хөтөлбөр дээр хамтран ажиллах санал тавьсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан