Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Байгууллагуудын халаалтыг 10 дугаар сарын нэгнээс өгнө

2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас 9 дүгээр сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгчээ. Харин албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг 10 дугаар сарын нэгнээс өгөх юм байна. Тус компани албан байгууллага, аж ахуйн нэгжтэй “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээ байгуулан ажилладаг бөгөөд биелэлт 65.9 хувьтай байгаа гэж мэдээллээ. Энэ сарын 30-ний өдөр гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын  халаалтыг өгч эхлэх юм. Мөн халаалт болон халуун ус тасалдах, доголдохтой холбоотой гомдол санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан