АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Глоб Интернэшнл” ТББ: “Скай” телевизийн уран бүтээлчдийн эрхэнд халдсан явдалд харамсч байна
Хөвсгөл аймаг дахь “Хөвсгөл ньюс” компанийн захирал Б.Ганзориг “Скай” телевизийн уран бүтээлчдийн эрхэнд халдсантай холбогдуулан “Глоб Интернэшнл” ТББ-аас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн сэтгүүлч, зураглаачдыг заналхийлэн доромжилж, бие эрхтэнд нь бүдүүлгээр халдаж танхайрсан явдалд харамсч байна. 2012 оны зургадугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01:00 цагийн үед буюу УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдсаны дараа “Скай” телевизийн хөрөнгө оруулагч болох “Хөвсгөл Ньюс” компаний гүйцэтгэх захирал Б.Ганзориг хэсэг хүмүүсийн хамтаар тус телевизийн дөрвөн сэтгүүлч, дөрвөн зураглаачийг нэг талыг барьсан мэдээлэл явуулсан, хөрөнгө оруулагчдынхаа талд үйлчилсэнгүй хэмээн зодож гэмтээсэн байна.
“Глоб Интернэшнл” ТББ нь Б.Ганзоригийн танхай балмад үйлдлийг эрс буруушааж, хүний халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрхийг нь бүдүүлгээр зөрчөөд зогсохгүй хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, олон түмний бодит мэдээллээр хангагдах эрх болон редакцийн хараат бус байдалд халдсан гэмт хэрэг хэмээн үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллага нь олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг эдлүүлэх үүрэг хүлээж байдаг бөгөөд сэтгүүлч нь олон нийтийн өмнөөс нийгэмд шаардлагатай, олон нийтийн хүсэн хүлээж, шаардаж байгаа үнэн мэдээллийг цуглуулах, боловсруулах, түгээх онцгой үүрэгтэй байдаг билээ.
“Глоб Интернэшнл” ТББ нь уран бүтээлчдийн эрхэнд ноцтой халдсан уг үйлдлийг хууль, хяналтын байгууллага үнэн зөвөөр шалгаж, эрх зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн итгэж байна” гэжээ.
“Глоб Интернэшнл” 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

0 Сэтгэгдэл