УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хөшигийн хөндийн Нисэх буудлын ажлын гүйцэтгэл 94 хувьтай байна

Хөшигийн хөндийд баригдаж байгаа Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ажлын явцтай Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат танилцав. Тус төслийн дарга Н.Энхбат, бүтээн байгуулалтын ажлын явц 94 хувьтай байгаа гээд ирэх оны нэгдүгээр сард дуусгахаар маш эрчимтэй ажиллаж байгааг дуулгав. Тэрээр төлөвлөсөн ажлуудаас Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх захиргааны барилга, ачаа шуудан тээврийн болон аэродромын засвар үйлчилгээний барилгуудын ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэйгээр удааширч байгаа гэсэн юм. Мөн энэ үеэр Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцын буудал чиглэлийн хурдны замын ажлын явцтай танилцах явцад Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хийж буй тус замын ажлыг гүйцэтгэгч компаниуд газар чөлөөлөлтийн асуудлаас үүдэн барилгын ажил удааширч байгааг хэлж, яаралтай шийдэж өгөхөд туслахыг хүсэв. 30,4 км урттай, 6 эгнээ бүхий 2 урсгалтай энэхүү замыг Хятадын “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж, 2018 оны долдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. Монголын анхны хурдны зам хэмээн тодотгож, Хятадын хурдны замын стандартын дагуу барьж байгаа юм.

0 Сэтгэгдэл