Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Орос эр 20 жилд 100 гаруй белорус эмэгтэйг хүчинджээ
Белоруст саатуулагдсан ОХУ-ын иргэн эр сүүлийн 20 жилийн хугацаанд тэндэхийн 100 гаруй эмэгтэй хүчирхийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Белорусын Брест, Минск муж, Дзержинский, Минский, Смолевичский болон  Столбцовский районуудад голдуу галт тэрэгний буудлын ойролцоо ой дотор  түүний үйлдсэн гэмт хэргийн золиос бологчдоос одоогоор тал хувийг нь олж тогтоогоод байгаа гэж Минскийн Дотоод хэргийн удирдах газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

“ОХУ-ын Санкт-Петербург хотын иргэн тэрээр Брест мужид байдаг хамаатныдаа ирдэг байсан юм байна. Тэр үеэрээ 1994 оноос 2014 оны хооронд хүчирхийллийн энэ хэргүүдээ үйлджээ” гэж мэдээлэлд дурдсан байна.  
45 настай түүнийг өнгөрсөн намар саатуулан баривчилсан юм байна.

Тэрээр гэмт хэргээ үйлдэхдээ ойд ойрхон хүнгүй газар сонгож аваад  хохирогчийг хутга тулган хүчиндэж, үнэт зүйл, мөнгийг нь дээрэмддэг байжээ.
Түүний гэмт хэргийн золиос бологчид нь янз бүрийн насны, бүр насанд хүрээгүй охид ч байсан байна. Анхны хохирогч нь 1999 онд хуулийн байгууллагад хандаж байсан ч сэжигтэн өөрөө хамгийн анх 1994 онд гэмт хэргээ үйлдсэн гэж мэдүүлсэн нь батлагджээ.

Одоо Белорусын Минск мужийн Дотоод хэргийн удирдах газар хэргийг бүрэн тогтоохын тулд ард иргэдээс мэдээлэл хүсч байгаа гэж тус газрын Эрүүгийн эрэн сурвалжлах газрын дарга Игорь Щербаченя хэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан