Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
“Нэгдмэл орос” нам ДУМ-ын сонгуульд 2007 амжилтаа эвдлээ
ОХУ-ын “Нэгдмэл орос” нам парламентын доод танхимын сонгуульд 450 суудлаас 343 суудал авч 2007 онд үзүүлсэн амжилтаа эвдлээ. Владимир Путины нам тэгэхэд Төрийн Думд 64,3 хувийн амжилт үзүүлж 315 суудал авч байсан юм.
Ням гарагт болсон сонгуулиар Төрийн думын 225 депутатыг намын жагсаалтаар, 225 суудлыг нэг мандаттай торгуудаас сонгосон юм.
Сонгуулийн төв хороо саналын хуудасны 99 хувийг тоолж дуусахад “Нэгдмэл орос” нам торгуудаас 54,17 хувийн дэмжлэг хүлээсэн байна. Ингэснээр тус нам тойргуудаас 140 суудал авсан бол холбооны хэмжээнд авсан саналаараа намын жагсаалтаар 203 суудал авах боломжтой болж байгаа юм.
Харин Оросын коммунист нам 13,37 хувийн дэмжлэг авсан бол Либерал ардчилсан нам 13,18, “Шударга орос” нам 6,21 хувийн санал авсан байна. Нэг мандаттай тйоргуудад Оросын коммунист нам, “Шударга орос” нам хоёр тус бүр долоон тойрогт ялжээ. “Эх орон” намын тэргүүн Алексей Журавлёв, “Иргэний тавцан” намын Рифат Шайхутдинов, бие даан нэр дэвшигч Владислав Резник нар тус бүр өөрийн тойрогтоо ялсан байна.
Одоо юу болох бол
Нэгэнт Владимир Путины нам ялчихлаа. Одоо ямар үйл явдал өрнөх бол. Мэдээж тус намын ирээдүйн үйл ажиллагаа, Төрийн Думын байнгын хорооны дарга нарын албан тушаал, фракцуудын тэргүүн, Думын спикерийн төлөөх тэмцэл эхэлнэ. Намын удирдлагууд болохоор энэ талаар одоохондоо яриагүй байгаа гэж сэтгүүлчдэд мэдээлсэн.
Нэгдмэл орос” намын дээд зөвлөлийн гишүүн Вячеслав Никонов РИА Новости агентлагт яриа өгөхдөө энэ удаа намын доторхи фракцууд тодорхойгүй байгаа, харин байнгын хороодын дарга нар тодорхой гэж хэлсэн.
Тэр бас одоо томилгоонуудас илүүтэй дараа жилийн төсөв чухал байгааг тэмдэглэсэн. Үүний тулд Төрийн думаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлэхэд бусад намуудын саналыг сонсч, тэнцвэрийг хадгалах ёстой гэсэн юм.
Орос дахь болон гадаад орнуудын хандлага
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сонгуулийн дүнг “Нэгдмэл орос нам”-ын “сайн” амжилт гээд “Эрх баригч улс төрийн хүчин, тэргүүлэгч улс төрийн хүчин” гэсэн байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сонгогчид “Нэгдмэл орос” намын төлөө саналаа өгсөн нь “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дэмжиж байгаа явдал” гэжээ.
Холбооны зөвлөл дэх олон улсын асуудлаарх байнгын хорооны дарга Константин Косачев Оросын сонгуулийн талаар барууныхан ямар нэг буруутгал олж чадахгүй гэлээ.
Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн ажиглагчдын тэргүүн Владимир Гаркун Думын сонгуулийг “Ил тод, нээлттэй ардчилсан сонголт боллоо” гэсэн байна. Еюропын хамтын нийгэмлэгийн байгууллагын ажиглагчид ч сонгуулиас өө олоогүй л байна.
Харин Төрийн Дум дэх богино хугацааны ажиглагчдын байгууллагын тэргүүн, тусгай зохицуулагч Илкка Канервынхаар бол санал тооолох явцад олон тооны зөрчил гарсан юм байна.

Гадаадын зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар бол энэ удаа “Нэгдмэл орос” нам ийм амжилт үзүүлсэнд 2018 онд болох ерөнхийлөгчийн сонгууль нөлөөлсөн гэнэ. Өдөр тутмын Libre Belgique сонин ням гарагт болсон сонгуульд кремлийн “Нэгдмэл орос” нам олонхийн санал авсан нь Владимир Путиныг үнэлсэн хэрэг, одоо тэрээр 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд дөрөвдэх удаага ялахаар тайван бэлтгэж болох нь” гэж бичсэн байна.
Белгийн төрийн радио Premiere бас энэ сонгуулийн дүн нь 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд Путин дэвшвэл ялахын дохио гэсэн байна.

0 Сэтгэгдэл