УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Нью-Йоркт болсон дэлбэрэлтийн улмаас таван хүнийг сэжиглэн баривчилжээ

Б.БАДРАЛ
Нью-Жерси, Нью-Йорк хотуудад буяны марафон гүйлт эхлэхийн өмнө болсон хоёр дэлбэрэлт Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг гол сэдэв болов. 17-нд Нью-Жерсид болсон дэлбэрэлтээр хэн ч гэмтэж бэртээгүй бол 18-нд Нью-Йоркт болсон дэлбэрэлтийн улмаас 29 хүн шархадсан юм. Нью-Йоркт болсон дэлбэрэлтийн хэрэгт сэжиглэн таван хүнийг баривчилсан тухай “ABC News” мэдээлсэн. Сэжигтнүүдийг Бруклин ба Стейтен-Айлендыг холбосон гүүрэн дээр байхад нь ХМТ ба цагдаагийн ажилтнууд баривчилсан аж. Гэтэл “Ройтер” агентлаг энэ мэдээллийг үгүйсгэн ХМТ нь ямар ч баривчилгаа явагдаагүй гэж мэдэгдсэн гэлээ. Зарим сайт нь ХМТ-ий ажилтнууд гудамжны хяналтын камерт хадгалагдсан үл мэдэгдэх хүмүүс гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг гарган гудамжинд байршуулж байгаа бичлэгийг шалгаж байгаа тухай мэдээлж байна. “Fox News” суваг нь Нью-Жерси, Нью-Йоркт дэлбэрсэн бөмбөгийг нэг хүн угсарсан байж магадгүй гэсэн мэдээлэл цацахад “New York Times” сонин нь мөрдөн байцаалт бөмбөгийг угсарсан хүмүүстэй холбоотой ямар нэг дүгнэлт хараахан гаргаагүй байгаа гэж.
Үүнээс гадна өөрийгөө бөмбөг угсарсан гэж интернэтээр дамжуулан хийсэн мэдэгдлийг цагдаа нар шалгаж байгаа тухай мэдээ ирж байна. Өөрийгөө дэлбэлэгч гэж нэрлэсэн этгээд нь бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай хүмүүст үл тоосон байдлаар ханддаг нийгмийг үзэн яддаг болохоор дэлбэрэлт үйлдсэн гэж мэдэгдсэн байжээ.

0 Сэтгэгдэл