УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Америкууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд итгэдэггүй
Б.БАДРАЛ
Америкийн олон нийтийн санааг судлах Gallup төвөөс америкчуудын дунд санал асуулга явуулаад дийлэнх нь америк хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэдэггүй болохыг тогтоосон байна. Америкийн хүн амын ердөө 32 хувь нь дэлхий дахин ба улс орны дотоодод болж байгаа үйл явдлын талаар америк сэтгүүлчдийн мэдээ, нийтлэлд итгэдэг бусад нь итгэдэггүй болохыг тус судалгаа харуулсан байна. Өнгөрсөн жил хийгдсэн судалгаагаар америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэдэг хүмүүсийн эзэлдэг хувь 40 байсан. Америкийн сонин, сэтгүүл, ТВ, сайт, радио зэрэгт итгэх итгэл ингэж эрчимтэй буурахад хүргэсэн гол шалтгаан Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг хэт өрөөсгөл байдлаар тусгаж байгаа явдал гэжээ. Хэвлэл мэдээллийн дийлэнх хэрэгсэл нь Хиллари Клинтоныг илэрхий дэмжсэн нийтлэл гаргахтай зэрэгцээд Дональд Трампыг шударга бусаар харлуулж, доромжилсон байр суурьнаас харуулж байгаад америкчууд бухимджээ. Мөн олон нийтийн сүлжээ, блог эрчимтэй хөгжихийг дагаад сэтгүүлч, сурвалжлагч нарын мэргэжлийн түвшин ихээхэн буурч баталгаатай, үнэн зөв мэдээлэл гаргаж чадахгүй байгаад америкууд дургүйцсэн байна. Америкуудын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэлийн 1976 онд хамгийн өндөр байсан. Тэр жил америкчууд Вьетнамын дайн ба Уотергейтийн дуулиантай холбоотой сэтгүүлчдийн явуулсан мөрдлөг, нийтлэлийг маш ихээр сонирхон уншдаг байжээ.
Б.БАДРАЛАмерикийн олон нийтийн санааг судлах Gallup төвөөс америкчуудын дунд санал асуулга явуулаад дийлэнх нь америк хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэдэггүй болохыг тогтоосон байна. Америкийн хүн амын ердөө 32 хувь нь дэлхий дахин ба улс орны дотоодод болж байгаа үйл явдлын талаар америк сэтгүүлчдийн мэдээ, нийтлэлд итгэдэг бусад нь итгэдэггүй болохыг тус судалгаа харуулсан байна. Өнгөрсөн жил хийгдсэн судалгаагаар америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэдэг хүмүүсийн эзэлдэг хувь 40 байсан. Америкийн сонин, сэтгүүл, ТВ, сайт, радио зэрэгт итгэх итгэл ингэж эрчимтэй буурахад хүргэсэн гол шалтгаан Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг хэт өрөөсгөл байдлаар тусгаж байгаа явдал гэжээ. Хэвлэл мэдээллийн дийлэнх хэрэгсэл нь Хиллари Клинтоныг илэрхий дэмжсэн нийтлэл гаргахтай зэрэгцээд Дональд Трампыг шударга бусаар харлуулж, доромжилсон байр суурьнаас харуулж байгаад америкчууд бухимджээ. Мөн олон нийтийн сүлжээ, блог эрчимтэй хөгжихийг дагаад сэтгүүлч, сурвалжлагч нарын мэргэжлийн түвшин ихээхэн буурч баталгаатай, үнэн зөв мэдээлэл гаргаж чадахгүй байгаад америкууд дургүйцсэн байна. Америкуудын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэлийн 1976 онд хамгийн өндөр байсан. Тэр жил америкчууд Вьетнамын дайн ба Уотергейтийн дуулиантай холбоотой сэтгүүлчдийн явуулсан мөрдлөг, нийтлэлийг маш ихээр сонирхон уншдаг байжээ.
0 Сэтгэгдэл
























