УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Израйлийн зэвсэглэлд байдаг цөмийн зэвсгийн тоог илчилжээ
Б.БАДРАЛ
Хакерууудын “DCLeaks” бүлгийнхэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн албыг хашиж байсан Колин Пауэллын электрон шууданг эвдлэн нэвтэрч, хадгалагдаж байсан нууцын зэрэглэлтэй захидлуудыг нь олон нийтэд ил болгожээ. Колин Пауэлл нь нэгэн захидалдаа “Иранчууд цөмийн бөмбөг хийж чадлаа ч ямар ч тохиолдолд түүнээ ашиглаж чадахгүй. Тегераны залуус Израйлийг 200 цөмийн хошуутай, бүгд Тегеран руу онилсон байгаа, харин манайд хэдэн мянган хошуу байгаа гэдгийг мэдэж байгаа. Ахмадинежадын хэлснээр “Бид үүгээр юу хийх юм бэ? Зүлгээд л байх уу?” гэж хэлсэнээр болж байна” гэж бичсэн байжээ. Израйль цөмийн зэвсэгтэй эсэх талаар олон жилийн маргаан, хардалт явагдсаар. 1973 оны Египет ба Сиритэй хийсэн дайнд ялагдах дээр тулвал цөмийн бөмбөг хэрэглэхээр бэлдсэн тухай яриа ч байдаг. Израйлийн зүгээс цөмийн зэвсэгтэй холбоотой үгүйсгэсэн эсвэл баталсан ямар ч мэдэгдэл хийдэггүй тул ямар төрлийн хэдэн ширхэг цөмийн цэнэгт хошуу байгааг мэддэг улс байдаггүй.
Иймд судалгааны төв, улс орны тагнуулын албад Израйлийн цөмийн зэвсгийн талаар янз бүрийн тоо хэлдэг. Колин Пауэлл нь Израйлийн гол түнш улсын Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан хүн тул түүний захидалд заагдсан тоо бодит үнэнд хамгийн ойр байх магадлал өндөр. Энхтайвны асуудлыг судлах Стокгольмын олон улсын төв “SIPRI”-ээс 2016 оны эхээр гаргасан мэдээнд ОХУ, АНУ, Их Британи, Франц, БНХАУ, Энэтхэг, Пакистан, Израйль, Умард Солонгосын гэсэн орнууд нийт 15 мянга 395 нэгж цөмийн зэвсэгтэй. Эдгээрээс 4120 нэгж нь шуурхай хэрэглэх боломжтой буюу байнгын бэлэн байдалд байдаг гэжээ.
Б.БАДРАЛХакерууудын “DCLeaks” бүлгийнхэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн албыг хашиж байсан Колин Пауэллын электрон шууданг эвдлэн нэвтэрч, хадгалагдаж байсан нууцын зэрэглэлтэй захидлуудыг нь олон нийтэд ил болгожээ. Колин Пауэлл нь нэгэн захидалдаа “Иранчууд цөмийн бөмбөг хийж чадлаа ч ямар ч тохиолдолд түүнээ ашиглаж чадахгүй. Тегераны залуус Израйлийг 200 цөмийн хошуутай, бүгд Тегеран руу онилсон байгаа, харин манайд хэдэн мянган хошуу байгаа гэдгийг мэдэж байгаа. Ахмадинежадын хэлснээр “Бид үүгээр юу хийх юм бэ? Зүлгээд л байх уу?” гэж хэлсэнээр болж байна” гэж бичсэн байжээ. Израйль цөмийн зэвсэгтэй эсэх талаар олон жилийн маргаан, хардалт явагдсаар. 1973 оны Египет ба Сиритэй хийсэн дайнд ялагдах дээр тулвал цөмийн бөмбөг хэрэглэхээр бэлдсэн тухай яриа ч байдаг. Израйлийн зүгээс цөмийн зэвсэгтэй холбоотой үгүйсгэсэн эсвэл баталсан ямар ч мэдэгдэл хийдэггүй тул ямар төрлийн хэдэн ширхэг цөмийн цэнэгт хошуу байгааг мэддэг улс байдаггүй.

0 Сэтгэгдэл