Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Булган аймгийн нутаг дахь хилийн боомтыг нээж магадгүй

ОХУ-ын Буриад руу гарах хилийн бас нэг боомт нээж магадгүй талаар vt-inform.ru сайт мэдээллээ. ОХУ-ын Төрийн думын гишүүн Михаил Слипенчук монголын УИХ-ын гишүүдтэй уулзсаныхаа дараа ОХУ-ын ХАА-н мэргэжлийн хяналтын газарт хандсанаар “Айнек Гол” боомт /монголын Бага Илэнх/ нээх асуудлыг энэ газар  судалж байгаа юм байна.
ОХУ-ын Буриад улсын Закаменскийн районд нь Булган аймагтай хиллэдэг, районы төв нь хилээс 30 км-т байдаг юм байна. Хоёр талын иргэд энд байсан “Айнек Гол” боомтыг сэргээн ажиллуулах нь эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаас ийн судалж эхэлжээ. Энэ боомтыг ажилд оруулан автомашин зорчуулдаг болох нь хоёр талын худалдааны эргэлт сайжрахаас гадна хилийн хоёр талд байдаг орос монгол ахан дүүс уулзаж байх боломж бүрдүүлнэ гэж үзэж байна.
ОХУ-ын Холбооны Гаалийн алба болохоор боомтын ажиллагааг сэргээхийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа ч ганцхан монголд малын элдэв халдварт өвчин гардгаас шалтгаалан ХАА-н мэргэжлийн хяналтын алба л хаасан, тэд зөвшөөрвөл сэргээхийг бүрэн дэмжинэ гэж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан