УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сирид алан хядагчдыг устгажээ
Б.ЛААРДАА
Сирид байрлаж байгаа Оросын байлдааны онгоцууд Пальмир хотын ойролцоо давшилт хийхээр бэлдэн хүн хүч, техникээ төвлөрүүлж байсан алан хядагчдад гэнэтийн цохилт өгсөн тухай ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын төлөөлөгч Виктор Познихир мэдээллээ.
Оросын байлдааны онгоцуудын хийсэн гэнэтийн цохилт 250 гаруй алан хядагчийг устган, зенитийн их буу, сум шүршигч бүхий 15 жийп машиныг сөнөөжээ. Ийнхүү ахар богино хугацаанд хүнд хохирол амссан алан хядагчид Пальмир руу давшилт хийх чадваргүй болсон байна.
Өнгөрсөн даваа гарагаас эхлэн ОХУ ба АНУ-ын хооронд хийсэн тохиролцооны дагуу Сирид гал зогсоох горим мөрдөгдөж эхэлсэн. Үүний дагуу Сирийн арми ба Америкийн дэмждэг, санхүүжүүлж, зэвсгээр хангадаг босогчдын бүлэглэлүүд гал зогсоогоод байгаа юм. Харин алан хядагчид энэхүү гал зогсоох тохиролцоог зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн.
Виктор Познихирийн мэдээлж байгаагаар гал зогсоох горимыг мөрдөж эхэлснээс хойш хоёрхон хоноход алан хядагчдын зүгээс 60 гаруй удаа гал нээсэн ч Сирийн арми Орос, Америкийн тохиролцоог зөвшөөрөн дагаж байгаагийн хувьд хариу гал нээгээгүй аж.
Хоёр их гүрний тохиролцооны дагуу Америк өөрийн дэмждэг зэвсэгт бүлэглэлүүдийг “Жебхат ан-Нусра”, “Лалын улс” гэх мэт алан хядах бүлэглэлийн байрлалаас холдуулах үүрэг хүлээсэн. Гэвч америкчууд энэхүү үүргээ хэрэгжүүлж чадна гэдэгт Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч ихээхэн эргэлзэж байгаагаа мэдэгдэв.
Гал түр зогсоох горимыг долоо хоногийн турш мөрдөнө. Үүний дараа алан хядагчдыг устгах ажиллагаа үргэлжилнэ.
Б.ЛААРДААСирид байрлаж байгаа Оросын байлдааны онгоцууд Пальмир хотын ойролцоо давшилт хийхээр бэлдэн хүн хүч, техникээ төвлөрүүлж байсан алан хядагчдад гэнэтийн цохилт өгсөн тухай ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын төлөөлөгч Виктор Познихир мэдээллээ.

0 Сэтгэгдэл