АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан ирэх долоо хоногт болно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Эхнийхэн төв талбайг Д.Сүхбаатарын гэх нэрэмжит нэрийг сэргээх тухай, дараагийнхан НИТХ- ын ээлжит хуралдааны товыг зарлах асуудал байсан юм.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М. Буяндэлгэр хэлэхдээ” НИТХ- ын Тэргүүлэгчдийн 2013 оны 79 дүгээр тогтоолоор Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилөн Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай хэмээн нэрэлсэн байдаг. Энэхүү тогтоолыг хууль бус гэж үзэн Их жанжины удам болох иргэн З. Хайдар 2015 онд Захираагын хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн дагуу 3 шатны шүүх дээр маргаан бүхий тогтоолыг хянан хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна. Шүүхийн шийдвэрээр НИТХ ын 79 -р тогтоолыг хууль бус гэж үзэн, Их жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн нэрийг сэргээсэн юм. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны наймдугаар сарын 16- ны өдрийн 573 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнөө баталсан болно. Иймд дээрх анхан шатны шүүхийн тогтоолын дагуу Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх тухай тогтоолын төслийг танилцуулж байна “ гэлээ. Хуралдаанд оролцсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар 2013 оны 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээлээ.
Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааны товыг хэлэлцээд ирэх долоо хоногт буюу 9 дүгээр сарын 22 ны пүрэв гарагт хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл