УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Эгийн голын УЦС юу болж байна вэ

“Ардын намыг” ялалтад хүргэсэн сонгуулийн үеэр хамийн олон хөндөгдсөн сэдвийн нэг нь Эгийн голын УЦС-ын төсөл байлаа. Ардчилсан нам төр барьж байх үед Оросын тал Байгаль нуурыг хамгаалах нэрийдлээр энэ төслийг зүйл бүрээр эсэргүүцэн хааж байсан. Эгийн гол дээр УЦС барих л юм бол Байгаль нуур ширгэж дуусах гээд байгаа тухай аюулын харанга дэлдсэн сүржин мэдээ Оросын бүх л том ТВ суваг, сонин, сайтуудаар өдөр алгасахгүй явж байсныг уншигч та санаж байгаа байх. Сонгууль дуусч Ардын нам ялсан нь гарцаагүй болсны дараачаас Байгаль нууртай холбоотой мэдээлэл огт гарахаа байсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Энэ сэдвийг цор ганц удаа хөндсөн хүн нь Ерөнхий сайд Медведев. Тэрээр “АСЕМ”-ын чуулга уулзалтад оролцохоор ирэхдээ хоёр улс Байгаль нуурын экологийн аюулгүй байдлыг хангах тал дээр тохиролцож чадвал Эгийн голын УЦС барих төслийг зөвшөөрч болох юм гэсэн утгатай мэдэгдэл хийсэн.
Үүний дараахнаас Оросын Гадаад хэргийн сайд Лавров нь Сэлэнгэ мөрөн дээрх УЦС барих Монголын төслүүдийн Байгаль нуурын экологийн тогтолцоонд үзүүлэх нөлөөг судлах ажлын бүлэг байгуулсан тухай мэдэгдлийг есдүгээр сарын 1-нд хийсэн. Энд Эгийн гол гэж хэлэлгүйгээр Сэлэнгэ мөрөн гэж дурдсан явдал жирийн нэг тохиолдол биш байх. Тэгэхээр Ардын нам маань өнгөрсөн 70 жилийн турш Хойд хөршид талтай гэдгээрээ хуримтлуулсан улс төрийн капиталаа ашиглах цаг болсон гэсэн үг.
Эдийн засаг хүнд байдалд орсон ийм үед гаднаас олон тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн Эгийн голын УЦС шиг том төсөл хэрэгжүүлэх нь манай улсад ямар эерэг нөлөө үзүүлэх талаар олон зүйл ярих нь илүүц биз. Тиймээс Ардын намын эрхэмүүд ээ, Эгийн голын УЦС-ын төсөл юу болсон бэ, яагаад удаад байна вэ гэж асуух нь зөв байх.

0 Сэтгэгдэл