Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Хорт хавдрыг эрт илрүүлэх аппарат зохион бүтээжээ

Ердийн цусны шинжилгээгээр илэрдэггүй хорт хавдрын шинж тэмдгийг илрэхээс нь өмнө тодорхойлж чаддаг мэдрэгч аппаратыг эрдэмтэд амжилттай зохион бүтээжээ.

Суонси хотод болсон Их Британийн шинжлэх ухааны фестивалийн үеэр уг аппаратыг танилцуулсан байна. Эрдэмтэд энэ бүтээлээ "утаа мэдрэгчтэй" зүйрлэжээ. Учир нь энэхүү мэдрэгч аппарат нь хорт хавдрыг шууд илрүүлэхгүй боловч цусны улаан бөөмөнд гарч буй өөрчлөлтөөр хорт хавдар үүссэн эсэхийг мэдэрдэг ажээ.

Хорт хавдрыг эхний шатанд нь илрүүлнэ гэдэг бол түүнийг амжилттай эмчилэхэд хамгийн чухал хүчин зүйл юм.

Хэрэв биеийн нэг хэсэгт хавдар байвал үүнийг мэс заслын аргаар эмчлэх боломжтой байдаг. Харин хорт хавдар бусад эрхтнүүдэд тархсан тохиолдолд өвчтөн нас барах магадлал маш өндөр болдог байна.

Энэ мэдрэгч аппаратны үнэ нь ердөө 35 фунт стерлинг бөгөөд хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй хүмүүсийг хянахад ашиглах ажээ. Судалгааг удирдсан профессор Гарет Женкинс “утаа мэдрэгч нь галыг мэдэрдгийн нэгэн адил энэхүү шинжилгээний аппарат бол “хорт хавдрын утаа мэдрэгч гэж хэлж болно” гэжээ.

Уг аппарат ямар нэгэн хорт хавдар үүссэн эсэхийг ямар нэг ил харагдахуйц шинж тэмдэг илрэхээс нь өмнө тогтоож чадна гэж Соунси их сургуулийн анагаах ухааны сургуулийн судлаачид ярьж байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан