УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
ЗТХЯ-ны Шилэн данс хэвийн ажиллаж байна

Сүүлийн үед шилэн дансны хэрэгжилтийн талаарх мэдээлэл ард иргэд, хэвлэл мэдээлэл, цахим орчноор идэвхитэй яригдаж эхэлсэн.
Зам, тээврийн хөгжлийн яамны цахим хуудсанд шилэн данс, ил тод байдал, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, төсөв санхүүгийн ил тод байдал зэрэг цэснүүд хэвийн ажиллаж хуулийн хугацаанд мэдээлэх шаардлагатай бүхий л мэдээллүүд байршсан байна.
Шилэн дансны тухай хуулийн зүйл, заалтын дагуу Монгол Улсын иргэн бүр тус хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, түүний дагуу гомдол санал гаргах эрхтэй байдаг бөгөөд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатайг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Цогтгэрэл онцолсон юм. Тэрээр "Сүүлийн үед зарим иргэд шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шаардаж байгаа. Хуулиар олгосон эрх, үүргийн дагуу үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, нам, улс төрийн байгууллага гээд бүхий л байгууллага энэхүү хуулийн хэрэгжилтийг биелүүлэх үүрэгтэй" гэв.
Ийнхүү Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын шилэн дансны хуулийн хэрэгжилт хуульд заасны дагуу хэрэгжиж олон нийт, ард иргэдэд нээлттэй мэдээлэгдэж байна. Тус яамны Шилэн дансны талаарх мэдээллийг
http://www.shilendans.gov.mn/org/418 линкээр орж үзэх боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл