Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг польшид айлчлахыг урив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар тус улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Жуух бичгээ өргөн барьсны дараа Элчин сайд А.Ганбаатар Монгол Улсад ардчилал, зах зээлийн систем бэхжихэд Польш улсын зүгээс үзүүлсэн тусламж дэмжлэгт талархал илэрхийлсэн байна.

Мөн Монголд парламентын сонгууль амжилттай болж өнгөрсөн тухай хэлж, энэ нь Монгол Улс ардчиллыг өөрийн орондоо жинхэнэ утгаар нь тогтоож, бэхжүүлсний тод илрэл хэмээн цохон тэмдэглэжээ. Монгол Улс үйлдвэржилт, тэр дундаа боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримталж байгаа талаар дурдаж энэ чиглэлд Польшийн пүүс, компани хөрөнгө оруулж, техник-технологи нийлүүлэх зэргээр хамтран ажиллах, улмаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх асар их нөөц бололцоо байгааг онцолжээ.

Харин Ерөнхийлөгч Б.Коморовски Монгол Улс ардчиллыг бэхжүүлэн хөгжүүлж буйд баяр хүргэн хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх нөөц бололцоо бий гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрийн оронд тааламжтай цагтаа айлчлахыг урьж байгаагаа мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан