УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Оросын авлигатай тэмцэх газрын хурандаа 9 тэрбум рубль хадгалж байж
ОХУ-ын Дотоод явдлын яамны авлигатай тэмцэх газрын даргын орлогч хурандаа Дмитрий Захарченког долоон сая рублийн авлига авсан хэрэгт сэжиглэн баривчилсан юм байна. Түүний хэргийг мөрдөх явцдаа нэгэн байрыг нь нэгжих үеэр найман тэрбум рубль хийсэн 50 том цүнх илэрчээ. Зарим хэвлэл үүнийг есөн тэрбум рубль байсан гэж бичиж байна.
Харин Дмитрий Захарченко энэ тухайд “мөнгө олдсон тэр байр бол эгчийн минь байр, энэ явдалтай би ямар ч холбоогүй” гэж байгаа гэнэ.
“Интерфакс” агентлаг энэ тухайд Дотоод яамны эх сурвалж Дмитрий Захарченкогийн энэ мөнгө нь “Нота-банк”-ны активаас луйвардаж авсан мөнгөний нэг хэсэг гэж бичжээ. “Нота-банк”-наас 26 тэрбум рубль завшсан хэргийг мөрдөн шалгаж байгаа юм. Энэ хэргийг мөрдөх явцад саявтар хууль сахиулагчид тус банкны хоёр удирдагч болох ах дүү Ерохиныг баривчилсан бол дараа нь санхүүгийн захирал Марчуковыг бас баривчилсан юм.

Мөрдөн шалгах явцад луйврын энэ хэрэгт хурандаа Дмитрий Захарченко нь оролцсон, Марчуковын сайн танил болох нь илэрсэн юм байна. Ийм ч болохоор Захарченко танилдаа түүнийг саатуулах гэж байгааг урьдчилан анхааруулж хадгалж байсан мөнгийг нь түр хугацаагаар авсан бололтой.
ОХУ-ын Дотоод явдлын яамны авлигатай тэмцэх газрын даргын орлогч хурандаа Дмитрий Захарченког долоон сая рублийн авлига авсан хэрэгт сэжиглэн баривчилсан юм байна. Түүний хэргийг мөрдөх явцдаа нэгэн байрыг нь нэгжих үеэр найман тэрбум рубль хийсэн 50 том цүнх илэрчээ. Зарим хэвлэл үүнийг есөн тэрбум рубль байсан гэж бичиж байна.Харин Дмитрий Захарченко энэ тухайд “мөнгө олдсон тэр байр бол эгчийн минь байр, энэ явдалтай би ямар ч холбоогүй” гэж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл