Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам”-ын төсөл санал авч байна

 Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газар дээр тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг бий болгож, зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, замын түгжрэл саатлыг багасгах зорилгоор “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ”-ыг боловсруулж байна. Уг журмын төсөлд иргэд олон нийтийн саналыг тусгахаар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай санал асуулга явуулж эхэлжээ.  Та бүхэн журмын төсөлтэй танилцан http://road.ub.gov.mn/poll хаягаар санал хүсэлтээ ирүүлэх боломжтой. Нийслэлийн удирдлагын зүгээс  олон нийтэд чигэлсэн аливаа шийдвэрийг гаргахдаа иргэдээс санал авч, тэдний саналыг  шийдвэртээ тусгахыг үүрэг болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам, Нохой муур тэжээх, устгах журмын төслүүдэд  болон тээврийн хэрэгслийг гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш байнга эргэдэг болгох зэрэг асуудлаар санал авч байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан