Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Залуу хүн-2016” цуврал лекцийн энэ жилийн зочид хэн байх вэ?

Олон залуучуудын хүсэн хүлээдэг, сонирхолтой арга хэмжээний нэг нь “Залуу хүн” цуврал лекц. Энэ нэрийг сонсоогүй, дуулаагүй залуучууд гэж үгүй байх. Тэгвэл “Залуу Хүн-2016” цуврал лекц тун удахгүй удахгүй эхлэх гэж байгаа аж.
Харин салбар бүртээ шилдгийн шилдэг нь болж, олонд танигдсан манлайлагч залуучууд дүү нартаа өөрийн амжилтын түүхээсээ хуваалцаж, чин сэтгэлийн яриа өрнүүлдэг энэхүү лекцийн энэ жилийн зочид  хэн байх вэ гэдэг нь залуучуудын анхаарлыг ихэд  татаж байгаа. Тиймээс Монголын Залуучуудын холбоо залуусынхаа санал хүсэлтийг харгалзан үзэх үүднээс онлайн санал асуулга явуулж , оролцогчдыг тодруулахаар болсон байна. Залуус  хэний амжилт бүтээл, туршлага, зөвлөгөөг сонсмоор байгаагаа МЗХ-ны албан ёсны фейсбүүк /https://www.facebook.com/myfederation/?fref=ts / болон твийтер /https://twitter.com/myfeder / хаягаар илгээгээрэй хэмээн зохион байгуулагчид дуулгалаа.

Эргэн сануулахад 2015 оны цуврал лекцийн зочдоор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл, Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчир, Сүү ХК-ийн захирал Б.Гантулга, Мөрөөдлийн театрийн жүжигчин СТА Г.Алтаншагай, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр, Монголын бизнес хөгжлийн төвийн захирал Б.Дөлгөөн, Exclusive брэндийн захирал Г.Майцэцэг, “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан, Менежер Карьерийн институтийн захирал Н.Гэрэлтуяа, Мах Импэкс ХК-ийн “ХКҮ”-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа нар тус тус оролцож байжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан