Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Порошенкогийн дэлгүүрүүдэд тэсрэх бөмбөг байрлуулсан гэнэ
Украйны Ерөнхийлөгч Порошенко нь  тус улсын баян хүмүүсийн нэг гэдгийг бүгд мэднэ. Тэрээр дэлхийн чихэр ба амттан үйлдвэрлэлийн салбарын хамгийн том корпорациудын нэг “Рошен”-ийг үүсгэн байгуулагч, эзэн нь юм. “Рошен” гэдэг нэрийг түүний овгийн Порошенко гэсэн нэрнээс эхний ба сүүлийн үеийг нь хасч бий болгожээ. “Рошен” нь Украйнаас гадна Литв, Унгар, Казахтсан, Орос зэрэг улсуудад үйлдвэртэй.

Оросыг бүх талаар эсэргүүцэх “Майдан” нэртэй хувьсгалын давалгаанаар Ерөнхийлөгч болсон Порошенко Орос дахь салбар компаниа нэн даруй хаана гэж мэдэгдэж байсан ч хааж чадалгүй өдийн хүрч байгаа юм. Үүнийг Украйны хэт үндсэрхэг үзэлтнүүд Орост шууд бусаар дэмжлэг үзүүлсэн явдал, урвалт гэж хүлээн авдаг. Иймд Украйн дахь “Рошен” компанийн мэдэлд байдаг амттан зардаг сүлжээ дэлгүүрүүд рүү удаа дараалан халдлага хийсэн байдаг.

Хоёр өдрийн өмнө гэхэд л Киев хот дахь “Рошен”-ийн сүлжээнд багтдаг бүх дэлгүүрүүдэд тэсрэх бөмбөг байрлуулсан гэсэн мэдээг Украйны тусгай албад хүлээн авсан байна. Украйны тусгай албад мэдээ хүлээн авсны дараагаар “Рошен” сүлжээний бүх дэлгүүрийн үйл ажиллагааг түр зогсоож бүгдэд нь тэсрэх бөмбөг илрүүлэх тусгай ажиллагаа явуулж эхэлжээ.

Украйны цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Водолага энэ тухайд “Худалдааны бүх цэгүүдийг дарааллын дагуу шалгах бөгөөд Үндэсний цагдаагийн ажилтнуудаас тухайн объектүүд аюулгүй гэсэн мэдээ ирэх хүртэл аврах албаны ажилтнууд тэнд жижүүрлэх болно” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан