Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Үндсэн хууль зөрчсөн үйлдэл үү

Хүний эрхийн төлөөх иргэний байгууллагууд нэгдэн УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж байна. УИХ-аар баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон холбогдох хуулиудыг буцаасныг эсэргүүцэж байгаагаа тэд мэдэгдэж, анхны батлагдсан хэвээр нь хэрэгжүүлэхийг шаардсан юм. Хүний эрхийн тухай чухал заалт бүхий олон талын оролцоотой боловсруулж, батлуулсан хуулийг УИХ-ын тогтоолоор буцаасан нь буруу жишиг. Түгээр ч зогсохгүй олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад Засгийн газар дахин өргөн барих гэж байгаа нь хуулийг дордуулна гэж үзэж байгаа аж. Тэд УИХ-ын гишүүдэд хандсан шаардлагадаа “УИХ-ын 2016 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 26 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах. Батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонсч, ёсчлон хүчин төгөлдөр болгохыг шаардаж буй хариуг холбогдох хуульд заасныг дагуу хугацаанд нь олон нийтэд нээлттэйгээр албан ёсоор мэдэгдэх” хэмээн дурдсан байлаа.

УИХ аль ч намын төлөөллөөс бүрдсэн байсан хууль дээдлэх зарчмын дагуу хуулийг ёсчлон хүчин төгөлдөр болгох үүргээ биелүүлэх учиртай. Батлагдсан хуулиудыг УИХ-ын тогтоолоор буцаах буруу жишиг тогтоож байгааг эсэргүүцэж, энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдэв. Эрүүгийн хуулийн багц шинэчлэлд багтсан дангаараа хэрэгжих боломжгүй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг нэн яаралтай батлагдсан чигээр нь хэрэгжүүлэх ёстой гэлээ. Ганц сард л хоёр хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амиа алдаж байгаа энэ цаг үед хуулийг баталгаажуулахгүй байхын хор уршиг их гэдгийг тайлбарласан юм. Гэрч, хохирогчийг хамгаалах асуудал энэ хуулийг буцааснаас болж хэрхэн алдагдаж, хохирч байгаа тухай мэдээлэл хүргэхээр хэвлэлийнхэнд ханджээ. Хэдийгээр Засгийн газар хуулийг дахин өргөн барина гэсэн ч энэ нь нэг ёсондоо ухралт хэмээн Хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн байгууллагууд үзэж байна.
Тэдний бүрэлдэхүүнд хүний эрхийн төлөө ажилладаг Монфемнер үндэсний сүлжээний 27, иргэний нийгмийн сүлжээний 23, Монголын хүний эрхийн ТББ-уудын форумын 62, Эвт сайн хөрш ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудын сүлжээний 25, хүүхэд хамгааллын сүлжээний 26 гишүүн байгууллага, эвсэл багтжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан