УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Туркийн тусгай албад алан хядах ажиллагааг зогсоожээ
Туркийн тусгай албад өнгөрөгч баасан гарагт Ататюркийн нэрэмжит нисэх буудалд амиа золиослогч эмэгтэйг саатуулснаар олон хүний аминд хүрч болзошгүй байсан алан хядах ажиллагааг зогсоож чаджээ.
Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Стамбул хотын нисэх буудалд Туркийн зүүн өмнөд мужаас ирсэн эмэгтэй амиа золиослох замаар алан хядах ажиллагаа явуулах гэж байгаа тухай мэдээ авсан юм байна. Үүний дараагаар алан хядах ажиллагаа үйлдэхээр завдсан гэж Эбра Фүрат гэгч курд эмэгтэйг саатуулжээ.
Эбраг Фүратыг саатуулахад их хэмжээний тэсрэх бодис хийсэн амиа золиослогчийн бүс гэгчийг биенээс нь илрүүлж, аюулгүй болгосон байна.
Туркийн эрх баригчид курдуудын тусгаар улс болгохын төлөө тэмцэл явуулдаг Курдын ажилчны намыг алан хядах ажиллагаа явуулдаг гэж буруутгаад удаж байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр долдугаар сарын 28-нд Ататюркийн нэрэмжит нисэх буудалд болсон дэлбэрэлтийг Курдын ажилчны нам хийсэн гэсэн дүгнэлтийг Туркийн хууль хяналтын байгууллагууд гаргаад байгаа юм. Долдугаар сарын 28-нд Ататюркийн нэрэмжит нисэх будалд болсон дэлбэрэлтийн улмаас 44 хүн амиа алдаж, 239 хүн шархдаж байсан юм.
Туркийн тусгай албад өнгөрөгч баасан гарагт Ататюркийн нэрэмжит нисэх буудалд амиа золиослогч эмэгтэйг саатуулснаар олон хүний аминд хүрч болзошгүй байсан алан хядах ажиллагааг зогсоож чаджээ.Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Стамбул хотын нисэх буудалд Туркийн зүүн өмнөд мужаас ирсэн эмэгтэй амиа золиослох замаар алан хядах ажиллагаа явуулах гэж байгаа тухай мэдээ авсан юм байна. Үүний дараагаар алан хядах ажиллагаа үйлдэхээр завдсан гэж Эбра Фүрат гэгч курд эмэгтэйг саатуулжээ.

0 Сэтгэгдэл