“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна
ХХААХҮЯ: Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
“С” зөвшөөрөлтэй ачааны автомашины явах замд өөрчлөлт оруулжээ
“Нарантуул” захын баруун урд уулзвараас урагшаа явах шинэ зам ашиглалтад орсонтой холбоотойгоор зарим төрлийн ачааны автомашины хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, “Нарантуул” захын уулзвараас баруун тийш Нарны замаар хөдөлгөөнд оролцдог байсан “С” зөвшөөрөлтэй ачааны авто машин энэ замаараа зорчиж болохгүй нь. Тэд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвараар хойноосоо урагшаа чигээрээ гарч, Баянмонгол хороолол руу эргэдэг гарцаар өнгөрч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд гэрлэн дохиотой уулзвараар баруун гар тийш эргэх гэнэ. Ингээд Их Монгол улсын гудамжаар хойшоо явж байгаад Баянмонгол хорооллын баруун талын тойрог хөдөлгөөнтэй уулзвараар зүүн эргэж, Гандийн гудамжтай нийлэн хуучин маршрутаараа хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, тус худалдааны төвийн баруун урд уулзвараас баруун тийш Замын цагдаагийн газрын урд уулзвар хүртэлх Нарны замын хэсгээр “С” зөвшөөрөлтэй ачааны автомашин явахыг хориглож байгаа аж. Энэ хэсэгт замын тэмдэг тэмдэглэл нь тавигдсан учир түүнийг баримтлан осол зөрчил гаргахгүй хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
























