Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ч.Ганхуяг хууль зөрчсөн юм биш байгаа даа


Хулгайч, хулгайчийг бариарай гэж хашгирдаг гэдэг. Яг л ийм зүйл болоод байна уу даа цаана чинь. Ингэж хэлэхийн учир нь, МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшин Сүхбаатар дүүрэгт өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн Ч.Ганхуяг саналын хуудас үзүүлэн хэвлэлийн хурал хийснийг иргэд санаж байгаа байх. Тэрээр санал тоолох автомат машинд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ автомат машинд уншигдан гарч ирсэн саналын хуудас халтартсан хэмээн үзүүлж байгаа харагдана билээ. Уг нь, сонгогчдын саналаа өгсөн хуудсыг дуртай нэг нь авчихдаг зүйл биш л байлтай. Өндөр тушаалд тухалсан, эрхтэн дархтанууд та бидний өгсөн саналын хуудсыг үзээд сууж байдаг юм биш байгаа даа. Хэрэв ийм зүйл гарч байгаа бол нөгөө төрийн эрхийг улс төрийн аль нэг хүчин барихыг иргэдийн нууц санал хураалтаар шийднэ гэсэн хуулийн заалт хэрэгждэггүй юм байна гэж ойлгож болох нь.

Сонгуулийн зарга хийж болно. Мэдээж энэ нь нээлттэй. Харин иргэдийн өгсөн саналын хуудсыг барьчихсан зогсч байгаа нь хуульд хэр нийцэх вэ, СЕХ-ны дарга аа. Саналын хуудсыг тухайн тойрог, хэсгийн хороо нь тоолж шалгаад битүүмжлэн лацдаж, ломбодоод СЕХ-нд хүргүүлдэггүй юм уу. Эсвэл сонгогчид аль намд, хэнд санал өгч гэдгийг улс төрийн намууд, нэр дэвшигчид үзээд, хянаад сууж байдаг хэрэг үү. Ийм нууцлал багатай байдаг юм бол та бидний санал үнэн зөв тоологддог эсэхэд эргэлзэхэд хүрч байна шүү. Магадгүй МАН-ынхан сонгуулийн дүнд итгэхгүй байна. Дахин гараар тоолох санал тавьсан нь сонгогчдын өгсөн саналын хуудсыг “гартаа оруулчихаад” ийм бардам хэлээд байгаа юм биш биз гэж хардах сэтгэл төрүүлж байна.

Сонгуулийн тухай хуулийн 46.10-т заасны дагуу битүүмжилсэн саналын хуудсыг аймаг, нийслэлийн архивт нууцын журмаар хадгалах бөгөөд битүүмжилсэн саналын хуудасны баглаа боодлыг хууль, журамд зааснаас бусад тохиолдолд задлах, устгахыг хориглоно гээд заачихаж. Ийм байтал Ч.Ганхуяг хаанаас ийн саналын хуудас олоод авчихав.Ингэж саналын хуудас олж авахдаа хууль зөрчсөн юм биш байгаа гэсэн хардлага төрөх боллоо. Автомат машинаар уншуулсан саналын хуудас халтар байсан. Юу гэж бичсэнийг нь тайлж уншихад бэрхтэй. Тиймээс автоматаар тоолсон саналын хуудсыг дахин тоолъё гэсэн санал гарсан. Тэрээр нэг талаас хулгайчийг барих оролдлого хийж байгаа харагдавч нөгөө талаас өөрийгөө хууль зөрчсөн гэдгийг нь нотлоод өгчихлөө. За яахав Ч.Ганхуяг нэр дэвшигч хүчингүй болсон саналын хуудас эсвэл илүү гарсан саналын хуудас олоод түүнийгээ канондаад авчихсан байж гэж бодсон ч бас л хууль зөрчих нь. Сонгуулийн тухай хуульд ...санал авахад зарцуулагдалгүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож битүүмжилнэ гээд заачихаж. Түүнээс биш хүссэн болгонд нь өгч канондуулах боломж олгоно гэсэн хуулийн заалт хайгаад олсонгүй. Аль эсвэл Ч.Ганхуяг нэр дэвшигч арга заль аль алийг нь хэрэглэж байгаад битүүмжилсэн хайрцагнаас саналын хуудас авчихсан хэрэг үү. Магадгүй тэрээр иргэний хувиар санал өгөхдөө өөрийн авсан саналын хуудасныхаа зургийг техник технологийн дэвшил ашиглаад гар утсандаа буулгаад авсан байж болно. Ингэсэн байсан ч тэрээр хууль зөрчинө. Сонгуулийн тухай хуульд Хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, гарах. Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх.Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээгээ бусдад харуулахыг хориглоно гэжээ. Дээр дурдсаныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилжээ. Ийм байхад Ч.Ганхуяг ямар аргаар саналын хуудас олж авсан байх уу. Тэгээд бүр сонгогч саналаа өгсөн байсан гэсэн шүү. Тиймээс тэрээр хулгайчийг барь гэж хашгирах гээд өөрийнхөө хууль зөрчсөн үйлдлийг илчилчихсэн юм биш биз.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан