АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
АСЕМ-ын гишүүн 51 орны залуус хамтдаа галт тэргээр аялж байна

“Ази, Европ тивд нэвтрэх үүд хаалга ба агаараар, тэнгисээр, газраар холбогдоё” сэдвийн хүрээнд Монгол, ОХУ, БНХАУ-ын нутгаар аялж байгаа АСЕМ-ын гишүүн 51 орны 18-30 насны залуу эрдэмтэн, судлаач, оюутнууд өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Ази-Европын Сангийн 20 дахь удаагийн энэхүү зуны сургалт нь буюу 3 улсын аяллыг Монголын талаас Монголын Залуучуудын Холбоо, Улаанбаатар төмөр зам хамтран зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр болсон тус арга хэмжээний нээлтэнд Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О. Алтансүх ,МЗХ-ны Удирдлага төлөвлөлт хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзул, Ази-Европын сангийн Боловсролын хэлтсийн захирал LEONIE NAGARAYAN, болон Улаанбаатар өртөөний дарга, Төмөр замын Залуучуудын төв байгууллагын тэргүүн М.Цогт нар оролцов.

Аялалд оролцогч залуусын сэтгэгдлээс хуваалцахад “Газар газар үзээд гурван улсаар аялж явахдаа харилцаа холбоо, хурданы галт тэрэг хэрхэн хөгжиж байна вэ гэдгийг өөрийн нүдээр харлаа. Маш эерэг сайхан сэтгэгдэлтэй үлдсэн. Азийг өрнөтэй холбосон төмөр замыг нээх боломж энэ аялалд оролцож байгаа залуус бидэнд олдох байх гэж найдаж байна” хэмээн ярьж байлаа.

Энэхүү аялал нь 2016. 8. 15 – 9. 3-ны өдрүүд буюу хоёр долоо хоногийн турш Бээжин-Харбин-Владивосток-Чита-Эрхүү-Улаанбаатар гэсэн маршрутаар үргэлжилж байгаа бөгөөд Ази-Европын Сангийн 20 дахь удаагийн энэхүү зуны сургалт нь Ази-Европ тивийг холбож байдаг тээврийн хэрэгсэл, гадаад худалдааны өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар сонирхож буй залуучуудад зориулсан аялал юм.

Төлөөлөгчид Монголд 3 өдрийн турш байрлаж, залуус хамтдаа мод тарьж, Төмөр замчдын музей үзэж сонирхох, НҮБ-ын агентлагуудтай танилцах уулзалт, Монгол орны соёл ахуйтай танилцах аж.

0 Сэтгэгдэл