УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
ЕХ-той худалдааны чөлөөт бүс байгуулахдаа л байгуулна
АНУ нь Европын холбоотой чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээнд гарын үсэг зурахдаа л зурна гэсэн утгатай мэдэгдлийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест хийжээ. Учир нь, сүүлийн үед Герман, Францын сайд нар АНУ-тай худалдааны чөлөөт бүс байгуулах ажил зогсонги байдалд орж бүтэлтгүйтсэн тухай яриа газар авах болсон юм.
Дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүсд АНУ ба Европын холбооны гишүүн улсуудаас гадна Канад, Мексик, Швейцарь, Лихтенштейн, Норвеги, Исланд болон Европын холбоонд элсэх хүсэлтээ явуулсан орнууд багтах юм байна. Хэрэв энэ гэрээнд гарын үсэг зурж чадвал 820 сая хүний багтаасан дэлхийн хамгийн том чөлөөт бүс бий болох юм.
Энэ бүсийг бий болговол бүгдэд ашигтай гэж америкчууд ухуулж байгаа ч Европын холбоонд эсэргүүцэгчид олон байна. Худалдаа ба хөрөнгө оруулалтын салбарт түншлэх тухай Атлантын далай дамнасан гэрээ буюу “TTIP” нь үнэн хэрэг дээрээ Европын холбоонд ашигггүй харин улс дамнасан асар том корпорациудад л ашигтай гэж үзэх хүн маш олон байна. Энэ гэрээ байгуулвал Европын холбоо ба АНУ нь нэгдсэн стандарттай болох юм. Америкчууд Европт тааруулаад өөрийн стандартаа өсгөхгүй болохоор Европ л Америкт тааруулж өөрийн хатуу чанга стандартаа буулгаж таарна гэж тэд үзэж байгаа юм.
Тухайлбал, Европт генд нь өөрчлөлт оруулсан бүтээгдэхүүнийг орцдоо агуулсан хүнсний бүтээгдэхүүн хориотой байдаг бол Америкт зөвшөөрдөг. Иймдээ ч Европын фермерүүд генийн өөрчлөлтгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн нийлүүлэх гэж илүү өндөр зардал гаргаж, хүнсний бүтээгдэхүүн нь Америкийнхаас илүү өндөр байдаг. Харин “TTIP” –д нэгдэж энэхүү өндөр шаардлага үгүй болвол Америкийн том компаниуд хямд үнэтэй, экологийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээр Европын “булж”, үр дүнд нь Европын хүнс, хөдөө ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг ба дунд үйлдвэр, фермерийн аж ахуйнууд дампуурна гэж эсэгүүцэгчид үзэж байгаа юм.
“TTIP” гэрээг дэмжигчдийн зүгээс энэ эсэргүүцлийн хариу болгож “TTIP” нь юуны өмнө зах зээлээ Хятадын хэт хямд, чанаргүй бүтээгдэхүүний давалгаанаас зах зээлээ аврах, тус тусын үйлдвэрлэгчдээ хамгаалах зорилготой гэдгийг онцолж байна.
Саяхан Францын Ерөнхийлөгч Олланд он дуусахаас өмнө, Обамагийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө “TTIP” гэрээг байгуулж амжихгүй гэдгээ шууд хэлсэн юм. Гэвч Обамагийн захиргааны ажилтнууд 2017 оны нэгдүгээр сард боссынх нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө “TTIP” гэрээг заавал байгуулна гэдэгтээ итгэл төгс байна гэсэн мэдэгдлийг удаа дараалан хийсээр.
АНУ нь Европын холбоотой чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээнд гарын үсэг зурахдаа л зурна гэсэн утгатай мэдэгдлийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест хийжээ. Учир нь, сүүлийн үед Герман, Францын сайд нар АНУ-тай худалдааны чөлөөт бүс байгуулах ажил зогсонги байдалд орж бүтэлтгүйтсэн тухай яриа газар авах болсон юм. Дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүсд АНУ ба Европын холбооны гишүүн улсуудаас гадна Канад, Мексик, Швейцарь, Лихтенштейн, Норвеги, Исланд болон Европын холбоонд элсэх хүсэлтээ явуулсан орнууд багтах юм байна. Хэрэв энэ гэрээнд гарын үсэг зурж чадвал 820 сая хүний багтаасан дэлхийн хамгийн том чөлөөт бүс бий болох юм.

0 Сэтгэгдэл