УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Орос банк, үйлдвэрүүдийнхээ дайны үед ажиллах чадварыг шалгана
Ерөнхийлөгч Путины тушаалаар Оросын зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлын гэнэтийн шалгалт явж байна. 9дүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэх энэхүү гэнэтийн шалгалтад явган цэрэг, танк, их буу, нисэх хүчин, усан онгоц гээд зэвсэгт хүчний бүх бүрэлдэхүүн нэгжүүд оролцож байгаа юм.
Энэхүү гэнэтийн шалгалтад Зэвсэгт хүчнээс гадна Батлан хамгаалах салбахын үйлдвэрүүд, Харилцаа холбооны яам, Сангийн яам, Худалдааны яам, Төрийн банкны нэгжүүд ба орон нутгийн засаг захиргаа, иргэний хамаалтын нэгжүүд хамрагдан оролцож байгаа аж. Орон нутгийн засаг захиргааныхан гэнэтийн хээрийн сургуульд оролцож байгаа яамдуудын нэгж хоорондын үйл ажиллагааг уялдуулах ажил хийх бол Төв банкны хээрийн нэгжүүд нь өөрийн байнгын баазаа орхин гарсан анги, нэгтгэлүүдийн санхүүгийн хангалтыг хариуцан ажиллах аж.
Батлан хамгаалах салбарын үйлдвэрүүд нь дайны нөхцөлд ажиллах чадвараа шалган сайжруулна. Өөрөөр хэлбэл дайны үеэр шинэ техник нийлүүлэх, эвдэрч гэмтсэнд засвар үйлчилгээ хийх боломж чадварыг шалгана. Мөн энэхүү гэнэтийн шалгалтын үеэр бэлтгэл цэргийн албан хаагчдыг дайчлах, тэднээс шинэ анги нэгтгэл бүрдүүлэх ажлыг шалгана.
Оросын зэвсэгт хүчний гэнэтийн шалгалтыг өрнө дахин ихэд түгшүүртэй хүлээн авчээ. Украйн, Гүрж зэрэг улсууд Оросыг гэнэтийн шалгалт нэрээр халхавч хийж тус улсуудад цохилт өгөх хүчээ төвлөрүүлж байж болзошгүй гэсэн хардаж. Польшийн тал энэхүү гэнэтийн шалгалтыг Хятадад болох гэж байгаа “Их 20”-н уулзалтын өмнө өрнөдийн удирдагчдад дарамт үзүүлэх гэсэн оролдлого гэж мэдэгдсэн байна. Америкчууд энэхүү гэнэтийн шалгалт цар хүрээ, хамрагдсан албан хаагчид ба техникийн тоотой холбоотойгоор ихэд сэтгэл зовниж байгаагаа мэдэгджээ. Гэхдээ үүнээс өмнө америкчууд оросуудын өөрийн нутаг дээрээ хийсэн хээрийн сургууль, гэнэтийн шалгалт болгоныг бүс нутгийн аюулгүй байдалд аюул учруулсан үйлдэл гэж хүлээж авна гэсэн утгатай мэдэгдэл хийж байсан юм.
Ерөнхийлөгч Путины тушаалаар Оросын зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлын гэнэтийн шалгалт явж байна. 9дүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэх энэхүү гэнэтийн шалгалтад явган цэрэг, танк, их буу, нисэх хүчин, усан онгоц гээд зэвсэгт хүчний бүх бүрэлдэхүүн нэгжүүд оролцож байгаа юм. Энэхүү гэнэтийн шалгалтад Зэвсэгт хүчнээс гадна Батлан хамгаалах салбахын үйлдвэрүүд, Харилцаа холбооны яам, Сангийн яам, Худалдааны яам, Төрийн банкны нэгжүүд ба орон нутгийн засаг захиргаа, иргэний хамаалтын нэгжүүд хамрагдан оролцож байгаа аж. Орон нутгийн засаг захиргааныхан гэнэтийн хээрийн сургуульд оролцож байгаа яамдуудын нэгж хоорондын үйл ажиллагааг уялдуулах ажил хийх бол Төв банкны хээрийн нэгжүүд нь өөрийн байнгын баазаа орхин гарсан анги, нэгтгэлүүдийн санхүүгийн хангалтыг хариуцан ажиллах аж.

0 Сэтгэгдэл