УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хойд Солонгос шумбагч онгоцноос харвадаг пуужин зэвсэглэлдээ авна

Хойд Солонгос нэгээс гурван жилийн дараа гэхэд шумбагч онгоцноос харвадаг баллистик пуужин зэвсэглэлдээ авна гэсэн багцаа товыг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам гаргажээ.
Энэхүү шумбагч онгоцноос харвадаг пуужин нь АНУ-ын нутагт хүрэх чадвартай болно гэдгийг Өмнөд Солонгосын цэргийнхэн онцолсон байна. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын шумбагч онгоцноос харвасан баллистик пуужин 500 км зайг туулан Японы агаарын дайралтаас эсэргүүцэн хамгаалах хүчний хяналтын бүсэд унасан нь ийм дүгнэлт гаргахад хүргэсэн аж.
Хойд Солонгос ийнхүү зэвсэглэлээ улам сайжруулж байгаатай холбоотойгоор Өмнөд Солонгосын парламентын зарим гишүүд өөрийн нутгийн ойролцоо гадаадын цөмийн шумбагч онгоц байрлуулахыг Засгийн газртаа уриалав. Ингэж байж л Хойд Солонгосын пуужин агссан шумбагч онгоцноос газар нутгаа бүрэн хамгаалж чадна гэж тэд үзсэн байна. Ингээд зогсохгүй улс орноо Хойд Солонгосын аюулаас найдвартай хамгаалахын тулд өөрсдөө цөмийн шумбагч завь барихыг зарим улстөрчид уриалсан бөгөөд Батлан хамгаалахыны сайд Хан Мин Гу энэ талаар ярихдаа “Одоохондоо шийдвэр гаргаагүй байгаа ч ийм шаардлага байгаа тухай их яригдаж байгаа тул Батлан хамгаалах яам энэ асуудлыг авч хэлэлцэнэ” гэжээ.

0 Сэтгэгдэл