УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Монгол зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Монгол зураг нийгэмлэг”-ийн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнөнөөдөр нээлтээ хийлээ. Өнөө үед монгол зураг хоцрогдсон, хуучирсан байхаа больж судлаач, зураачдын сонирхлыг татах болжээ. Түүгээр ч үл барам орчин үеийн урлагийн чиг хандлагатай нэгдэн нийлж улам бүр хөгжиж байна. Анх Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг монгол зургийн чиглэлээр төгссөн 14 залуу хамтарч “Монгол зураг нийгэмлэг”-ийг байгуулсан нь өнөөдөр 10 жилийн ойтойгоо нь золгож байгаа аж. Тус үзэсгэлэнд монгол зураг зураач 42 уран бүтээлчийн 83 бүтээл тавигдсан байна. Мөн түүнчлэн Тус нийгэмлэгийн хамт олон зураг зурах дуртай хойч үе, хүүхэд багачуудыг монгол зурагт дур сонирхолтой болгох, монгол зургийн арга ухааныг өвлүүлэх талаар анхаарч үзэсгэлэндээ бага насны хүүхдүүдийн зурсан зургийг ч дэлгэн үзүүлсэн байлаа. Тэдний зураг хүүхэд зурсан гэж хэлэхийн аргагүй өнгө будгийн зохилдлоготой байсан юм.

Ц.Элбэгсайхан
0 Сэтгэгдэл