УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Цагаачдын төвийг Их Британи руу нүүлгэрийг уриалав
Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлаад байгаа экс Ерөнхийлөгч Николя Саркози нь Кале дахь цагаачдын төвийг Их Британи руу нүүлгэхийг уриалжээ. Ойрхи Дорнод, Хойд Африкийн цагаачдын дийлэнх нь Их Британи руу цагаачлах сонирхолтой байдаг ч Их Британи ба Францын хооронд байгуулсан гэрээний дагуу тэднийг урьдчилаад Ла Манш хоолойн эрэг дээр байрлах Францын Кале хотод төвлөрүүлдэг болсон. Калед байгуулсан цагаачдын төвд Их Британий цагаачлалын албаныхан ажиллаж, хэнийг нь нутаг руугаа оруулах, хэнийг нь оруулахгүйг шийддэг гэсэн үг.

Сирийн иргэний дайны улмаас цагаачдын тоо эрс нэмэгдэхийг дагаад Кале дахь төвд суурьших цагаачдыг тоо огцом өсч, улмаас тус хотод хулгай, дээрэм гэх мэт гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн. Ингээд ч зогсохгүй цагаачид нь илүү халамж, тэтгэлэг шаардаг эмх замбараагүй байдал удаа дараалан гаргахад цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглахаас өөр аргагүй болж байсан.
Иймд Саркози “Би цагаачдыг хүлээн авах төвийг Их Британид байгуулж, тэнд орогнол хүссэн хүмүүстэйгээ учраа олж байхыг шаардаж байна” гэжээ. Мөн Калед Британийн цагаачлалын алба ажиллахыг зөвшөөрсөн гэрээг цуцлахыг уриалжээ.

0 Сэтгэгдэл