Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байна гэв
Улс төрийн намууд хуулиа хүндлэн, эе эвийг хичээж улс төрийн үйл ажиллагаа явуулах нь Монгол орны эрх ашигт нийцэх тул намын эрх ашгаасаа эх орныхоо эрх ашгийг өндөрт төвьж ажиллахыг Монголын бүх улс төрийн хүчинд уриалж байгаагаа Монгол Социал-демократ намын төлөөлөгчид  мэдэгдлээ. Ийм  агуулга бүхий мэдэгдлээ тэд өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удидлагад гардууллаа.

Тус намын мэдэгдэлд, Монгол Улсын Их Хурлын болон Нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгууль нь шинэ хуулийн дагуу тооллогын шинэ технологи, аргачлалаар явагдсанаараа онцлог, дэвшилттэй болж өнгөрснийг тэмдэглээд  сонгуулийн үйл ажиллагааг төрөөс томилогдсон хэнээс ч хараат бус Сонгуулийн Ерөнхий Хороо хүчин төгөлдөр байгаа хуулийн хүрээнд зохион байгуулан тангараг өргөсөн төрийн албан хаагч нараар  дамжуулан явуулсан тул сонгуулийн үр дүнг манай нам хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна гэжээ.

Нам хүчнүүдийн хүсэлтээр бүх тойрогт саналыг гар аргаар дахин тоолох нь олон жил сонгуулийн үр дүнг булхайцаж ирсэн аргыг дахин хэрэглэж субьектив нөлөөгөөр сонгуулийн дүнг будлиулах, дараа дараагийн сонгуулийн үр дүнг эс хүлээн  зөвшөөрөх явдлыг өдөөх, батлагдаж хүчин төгөлдөр байгаа хуулийн хэрэгжилтийг саатуулах, эрх зүйт төрийг сулруулах улмаар олныг хамарсан эмх замбараагүй байдлыг өдөөж, 7 сарын 1-ний үйл хэргийг давтах аюулд хүргэнэ гэж Монголын Социал Демократ Нам үзэж байгагаа мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан