Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Намъянжу хотын хүүхдүүд Улаанбаатар хотод зочилж байна

Нийслэлийн Засаг даргын ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Энхтөр өнөөдөр БНСУ-ын Намъянжү хотын хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Улаанбаатар Намъянжу хотуудын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй хүүхэд солилцооны хөтөлбөрт энэ жил 11 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд өчигдөр орой Улаанбаатар хотод ирсэн юм. Засаг даргын орлогч Д.Энхтөр хүүхдүүдийг  Улаанбаатар хотод тавтай морилохыг уриад “Тодорхой хугацаанд Монгол орны соёл, уламжлал,  цаг агаар, үзэсгэлэнт байгальтай танилцуулах боломжийг энэхүү хөтөлбөр Та бүхэнд олгож байгаа юм. Тиймээс төлөвлөсөн хөтөлбөртөө сайн хамрагдаж,  очоод үе тэнгийнхэндээ Монгол орныг сайн сурталчлаарай” гэлээ. Хүүхдүүд Улаанбаатар хотод 7 хонож, нийслэлийн онцлог бөгөөд түүхэн дурсгалт газруудтай танилцах  юм байна. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Намъянжу хотын  Атлетик, залуучуудын төлөөх хэлтсийн дарга  Чарльз Ү нар байлцлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан