Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын сэргээн босголт хөгжлийн банкны ОХУ, Төв Ази, Монголын хөрөнгө оруулалтыг хариуцсан газрын Дэд захирал, Ахлах банкир Светлана Радченког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны ОХУ, Төв Ази, Монголын хөрөнгө оруулалтыг хариуцсан газрын Дэд захирал, Ахлах банкир Светлана Радченко “Юуны өмнө хотын даргын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэе. Манай банк Улаанбаатар хоттой сүүлийн хоёр жил олон чиглэлээр хамтран ажиллаж байна. Улаанбаатар хоттой хамтран хатуу хог хаягдал боловсруулах, цэвэрлэх байгуулажийг шинэчлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх гэсэн тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Эдгээр ажлыг үргэжлүүлэн хэрэгжүүлэх талаар таны саналыг сонсмоор байна” гэлээ.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа гол асуудлуудыг олж харсанд таатай байна. Эдгээр төслүүдийг хамтран хэрэгжүүлэхдээ баяртай байх болно. Гэхдээ бидэнд судалгаа хийх хугацаа хэрэгтэй. Уг ажлууд дээр ажлын хэсэг байгуулж ажиллах болно. Түүний дараа тантай дахин уулзаж, асуудлаа тодорхой болгох хүсэлтэй байна. Орон сууцны хороолол, гэр хороололд хэсэгчилсэн цэвэрлэх байгууламж барих төслийг ямар байдлаар хэрэгжүүлэх тал дээр Та бүхний саналыг тусгах болно. Мөн нийслэлийн нийтийн тээвэрт олон чиглэл давхацсан, нэг чиглэл рүү хэтэрхий их ачаалалтай гэх зэрэг замбараагүй асуудал их байгаа. Үүнийг цэгцлэхэд ч Та бүхний оролцоо их байна. Цаашид олон чиглэлд хамтран ажиллах болно” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан