Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Чехийн Гадаад хэргийн дэд сайдаар ахлуулсан бизнесийн групп Улаанбаатар хотод 9 дүгээр сард айлчилна

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх Ладислав Хораакыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх Ладислав Хораак “Юуны өмнө хотын даргын орлогчийн албан тушаал томилогдсонд баяр хүргэе. Өнгөрсөн онд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек Улаанбаатар хотод албан айлчлал хийсэн. Мөн өмнөх хотын даргатай уулзаж байсан. Айлчлалын хүрээнд Улаанбаатар хотын ус хангамж, гэрэлтүүлгийг сайжруулах, битүү стадион барих төслийг хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм. Та бүхнийг энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. Түүнчлэн ирэх сарын дундуур Чехийн Гадаад хэргийн дэд сайдаар ахлуулсан бизнесийн групп нийслэлд айлчилна. Энэ үеэр болох бизнесийн форумд оролцохыг урьж байна” гэлээ.
Харин Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “ Хоёр талын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад таатай байна. Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцсэн төслүүдийг үргэлжлүүлэхийн төлөө ажиллах болно. Тэр тусмаа нийслэлийн ус хангамжийг сайжруулахад анхаарал хандуулж ажиллана” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл