Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэж сэргээхэд анхаарахыг зөвлөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацын суурин төлөөлөгч Туен Нгеуен тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Ойн хүрээнд ажлаа дүгнэж, ирэх 25 жилийн хамтын ажиллагааны стратегийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын саналыг сонсч тусгахаа ноён Жеймс Андерсон хэллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-Монгол Улсын эдийн засаг олон тулгууртай байх ёстой. Энэ хүрээнд бид хамгийн түрүүнд бүх салбарт боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлнэ. Ингэж байж эдийн засгаа солонгоруулна. Мөн уул уурхайн салбарын хэт хамаарлыг багасгана. Гэвч өнөөдрийн байдлаар боловсруулах үйлдвэрлэлээр байгаль орчинд болон нийгмийн чиглэлийн үнэлгээ нь эерэг гарсан, эдийн засгийн хувьд үр ашигтай нь ТЭЗҮ-гээр батлагдсан томоохон бэлэн төслүүд алга. Иймд боловсруулах үйлдвэрлэлийн томоохон төслүүдийн үнэлгээ хийх, эдийн засгийн үр өгөөжийг тооцсон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад Дэлхийн банктай хамтарч ажиллах сонирхолтой байна гэлээ. Суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар юуны өмнө гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэж сэргээхэд анхаарах хэрэгтэйг зөвлөлөө. Харин Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгеуен, бид Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлийг давахад танай улсын хувийн салбарыг дэмжих замаар туслахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

0 Сэтгэгдэл