Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
БОАЖЯ-наас уриалга гаргав
Болц нь гүйцсэн самар тоншуул тонших төдийд л модноосоо салдаг. Харин болц дутуу, давирхайгаар бэхлэгдсэн самар тийм ч амар унахгүй. Самрын болц аравдугаар сард болдог. Гэхдээ тухайн жилийнхээ цаг уурын онцлогоос шалтгаалж арай эрт болц гүйцэх үе бий. БОАЖ-ын сайдын 2014 оны А/166 тоот “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах, журам”-ын 3.3.7-д хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэж заасан. Гэвч иргэд наймдугаар сар гарангуут самар түүхээр ойд гарч, мунаар цохих, мөчир хугалах зэргээр буруу аргаар түүж байна. Мод хүчтэй доргисноор махлаг эд эс гэмтэж, экосистем, ургалтад нь сөргөөр нөлөөлдөг ажээ.
Хуш мод хар модыг бодвол эмзэг. Үндэс нь хөрсний өнгөн хэсэгт ургадаг учраас хүчтэй салхинд ховхрон унах ч тохиолдол бий. Хуш модыг гэмтээснээр самрын гарц ч муудна. Манай орны ойн санд ургадаг Сибир хуш нийт ойн сангийн 5,5 хувь, ойн нөөцийн 9,3 хувийг эзэлдэг. Самар нь хур, сойр, самрын шаазгай, хөтүү, жирх, хэрэм, мэрэгч баавгай, гахай зэрэг олон амьтдын гол хүнс тэжээл болдог. Жирх, хэрэм гэхэд л 6-10 кг самрыг өвлийн идшиндээ нөөцөлдөг. Харин баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж, 100-150 кг өөх хуримтлуулж байж ичээлэх боломжтой болдог.
Тиймээс иргэдийг самар түүхдээ хуш модыг хайрлан хамгаалахыг уриалж байна.
Болц нь гүйцсэн самар тоншуул тонших төдийд л модноосоо салдаг. Харин болц дутуу, давирхайгаар бэхлэгдсэн самар тийм ч амар унахгүй. Самрын болц аравдугаар сард болдог. Гэхдээ тухайн жилийнхээ цаг уурын онцлогоос шалтгаалж арай эрт болц гүйцэх үе бий. БОАЖ-ын сайдын 2014 оны А/166 тоот “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах, журам”-ын 3.3.7-д хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэж заасан. Гэвч иргэд наймдугаар сар гарангуут самар түүхээр ойд гарч, мунаар цохих, мөчир хугалах зэргээр буруу аргаар түүж байна. Мод хүчтэй доргисноор махлаг эд эс гэмтэж, экосистем, ургалтад нь сөргөөр нөлөөлдөг ажээ.Хуш мод хар модыг бодвол эмзэг. Үндэс нь хөрсний өнгөн хэсэгт ургадаг учраас хүчтэй салхинд ховхрон унах ч тохиолдол бий. Хуш модыг гэмтээснээр самрын гарц ч муудна. Манай орны ойн санд ургадаг Сибир хуш нийт ойн сангийн 5,5 хувь, ойн нөөцийн 9,3 хувийг эзэлдэг. Самар нь хур, сойр, самрын шаазгай, хөтүү, жирх, хэрэм, мэрэгч баавгай, гахай зэрэг олон амьтдын гол хүнс тэжээл болдог. Жирх, хэрэм гэхэд л 6-10 кг самрыг өвлийн идшиндээ нөөцөлдөг. Харин баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж, 100-150 кг өөх хуримтлуулж байж ичээлэх боломжтой болдог.
Тиймээс иргэдийг самар түүхдээ хуш модыг хайрлан хамгаалахыг уриалж байна.
0 Сэтгэгдэл
























