“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улаанбаатар хотод Энэтхэг, Монголын хамтарсан сургууль барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Сүреш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Сүреш Бабу “Юуны өмнө Улаанбаатар хотын даргаар сонгогдсонд баяр хүргэе. Бүгд найрамдах Энэтхэг улсын Элчин Сайдын яамнаас Улаанбаатар хоттой найрсаг харилцаагаа үргэлжлүүлж, олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна. Өнгөрсөн онд манай улсын Ерөнхий сайд Нарендра Моди Улаанбаатар хотод төрийн айлчлал хийж, Энэтхэгт суралцах Монгол оюутны тоог 150-200-д хүргэж, Улаанбаатарт Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахаар болсон. Үүний хүрээнд төрийн захиргааны албан хаагчдыг англи хэл, мэдээллийн технологи, санхүү, удирдлагын чиглэлээр сургалтад хамруулах боломжтой” гэлээ. Мөн тэрээр Улаанбаатар хотод байгаа Махатма Гандийн гудамжийг тохижуулах, Энэтхэг Улсад болох соёлын арга хэмжээнүүдэд уран бүтээлчдээ оролцуулах, хоёр улсын хамтарсан сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “ Юуны өмнө тантай уулзаж байгаадаа таатай байна. Энэтхэг, Монгол хоёр улс олон жилийн түүх болон шашны найрсаг харилцаатай. Цаашид Улаанбаатар хот, Бүгд найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамтай олон салбарт хамтран ажиллаж, харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно. Таны тавьсан хүсэлтүүдийг таатай хүлээн авч байгаагаа илэрхийлье. АСЕМ-ын уулзалттай холбогдуулж, нийслэлийн олон гудамж, талбайг тохижуулсан. Үүний нэг нь Махатма Гандийн гудамж юм. Энэхүү гудамжийг дахин ямар байдлаар тохижуулах талаар таны саналыг сонсож, ажил хэрэг болгох болно. Энэтхэг, Монголын хамтарсан сургуулийн газрыг судалж, танай улсад болох соёлын арга хэмжээнд уран бүтээлчиддээ оролцуулах боломжтой” гэлээ.

0 Сэтгэгдэл