Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүсэлт гаргасан иргэд Засаг даргатай уулзана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Мягмар гарагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулзаж байхаар боллоо. Тэрээр өнөөдөр 10 цагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулзах бөгөөд дараагийн уулзалтаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт хийх юм.
Хотын дарга уулзалтаа албан өрөөндөө бус иргэд рүүгээ ойртож, нийслэлийн дүүрэг, хороо бүрт хүрч, иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдэхийг зорьж байна. Тиймээс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл”, “Драгон”, “Дүнжингарав” зэрэг салбаруудад ажиллаж, иргэдтэй уулзана. Нийслэлийн Засаг даргатай уулзахыг хүссэн иргэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандаж, хүсэлтээ бүртгүүлэх шаардлагатай гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл