АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Цэцийн 20 жилийн ой болж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 20 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн ордонд боллоо.
Үзэсгэлэнд Үндсэн хуулийн эхийн хуулбар, Үндсэн хуулийн сэдвээр хэвлэгдэж гарсан ном товхимол, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр, баримт бичгийн эх, цэцийн үе үеийн дарга, гишүүдийн зургийн цомог, тэдний хэвлэж гаргасан ном зохиол зэрэг үзмэрүүдээс бүрдсэн байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан, өдгөө ажиллаж байгаа гишүүд, Тамгын газрын ажилтнууд, шүүх эрх мэдлийн байгууллагын төлөөлөгчид оролцов.
Улсын Бага Хурлаас Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталж улмаар 1992 оны долдугаар дугаар сарын 1-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох тухай тогтоол гарснаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсан гэж үздэг.
Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан арга хэмжээ үргэлжилж байна. Маргааш “Үндсэн хуульт ёсны төлөвшил, цаашдын хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд болно.

0 Сэтгэгдэл