Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
420 монгол уран нугараач Дэлхийд хосгүй үзүүлбэр үзүүлэв

Дэлхийн урлагийн түүхэнд 420 монгол уран нугараач нэг дор цуглан уран нугаралтын хосгүй үзүүлбэр толилуулсан содон үйл явдал өчигдөр Улаанбаатарын Чингисийн төв талбайд болов.
"Хамгийн олон нугараач зэрэг уран нугарсан" хэмээн Гиннесийн номонд тодоор бичигдэх үйл явдлын гэрч нь Монгол Улсын иргэд боллоо хэмээн тоглолтыг зохион байгуулагчид нь онцолж байв. "Уул усны домог" уран нугаралтын чуулалд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Хөтөл, Ханбогд, Дундговь, Дорноговь зэрэг олон аймгийн уран нугараачид оролцлоо.
Үндэсний циркийн дэргэдэх Уран нугаралтын дугуйлан, Шинэ цирк төвийн дэргэдэх “Отгоо” студи, Нугаралтын “X-Roses” студи, Хаан банкны дэргэдэх “Акработын төв", Циркийн хөгжил төвийн нугараачид, Улаанбаатар чуулгын нугараачид, Дархан хотын “Шонхоодой” цирк, Эрдэнэтээс ““Эрдэнэс”, “Увидас” дугуйлан, Дундговь аймгаас “Сондор”, Дорноговь аймгаас “Дорнын уянга” гээд нийт уран нугаралтын 20 студийн 350 уран нугараач, жүжигчид оролцож уран нугаралтаа хийж сонирхуулсан.
Тоглолт нэг цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд Дарь эхүүд, ус, цэцэгс, могойн чуулган, Алунгоо хатан гэсэн тус уран нугаралтын үзүүлбэр тоглолтын хэсгүүдээс бүрджээ. Уран нугаралтын үзүүлбэрийн дундуур Улаанбаатар чуулгын уран бүтээлчид тоглолтыг чимж дуу хуур эгшиглүүлсэн юм.Тоглолтын ерөнхий найруулагчаар МУСТА Р.Мөнхсайхан ажилласан байна.

0 Сэтгэгдэл