Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Дугуй түгжих үйлчилгээг өнөөдрөөс зогсооно

Нийслэл хотын замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг баталсан. Энэхүү тогтоолыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “хүчин төгөлдөр бус” болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдрөөс эхлэн дугуй түгжих үйлчилгээг зогсоож байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “Дугуй түгжих нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, түгжрэл үүсгэж байна. Дэлхийн хотуудад дугуй түгжих үйлчилгээг явуулахдаа хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замаас холдуулж, тусгай зогсоолд хүргэсний дараа дугуйг нь түгжиж, захиргааны арга хэмжээ авдаг. Харин нийслэл хотод дугуй нь түгжигдсэн тээврийн хэрэгслийг жолооч, цагдаа нар замаас гаргах боломжгүй байна. Наймдугаар сарын дундаас эхлээд хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас шүүхийн шийдвэрийн дагуу энэ үйлчилгээг зогсоох нь зүйтэй гэж үзсэн” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл