Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Баян-Өлгийд ноцтой осол гарч олон хүн амиа алджээ

Баян-Өлгий аймагт их хэмжээний цемент ачсан автомашин осолдож олон хүн амиа алдсан ноцтой осол гарчээ.
Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 1-ны 17.00 цагийн үед их хэмжээний цемент ачсан "Hord Benz” камаз маркийн автомашин жолоодлого алдаж, замаас гарах үедээ ойролцоох айлын хашаа, гэр, дэлгүүр дайрч явган зорчигч 42 настай эмэгтэй Ц, 19 настай эрэгтэй Б, дэлгүүрийн худалдагч 15 настай эмэгтэй А, оршин суугч 46 настай эмэгтэй Т, жолооч А болон зорчигч 29 настай эмэгтэй З, 3 настай эрэгтэй М нарын долоон хүний амь нас хохирч, зургаан настай эмэгтэй М хүнд гэмтжээ.

Уг ослын үеэр Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч гурван машинтай, цагдаагийн 55 алба хаагч, таван машинтай, Өлгий сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 30 алба хаагч болон хүнд техникийн таван автомашин зэрэг нийт 120 албан хаагчдын бүрэлдэхүүн 13 техник хэрэгсэлтэй ажилласан байна.
Дашрамд, Тус автомашин нь өнгөрөгч долоодугаар сард тус аймагт болсон үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд байшин барихад шаардагдах 50 тонн цементийг тээвэрлэж явсан аж.

0 Сэтгэгдэл