УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Д.Лхагваа: Хамгийн гоёмсог дээлийг Д.Болд өмсөнө
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын оёдлын мастер, “Үлэмж илүү” компанийн захирал Д.Лхагваатай ярилцлаа.
-Энэ жил хүмүүс наадмын гоёлоо хэр базааж байна вэ. Захиалга ихтэй байна уу?
-Захиалгадаа дарагдчихаад сууж байна. Үндэсний баяраараа үндэсний дээлээ өмсөхийг илүүд үзэж байгаа бололтой. Дээл хийлгэж өмсөх сонирхолтой хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн.
-Ямархуу загвартай дээл голчилж хийлгэж байх юм?
-Энгийн даавуун, торгон дээлүүдийг хийлгэж байна. Эмжээрээрээ л ялгарч байна.
-Сүүлийн үед монгол дээлнийхээ өнгөтэй ижилсүүлж малгайгаар гоёх болж?
-Ямар дээл өмсөх гэж байна түүндээ тааруулаад малгайныхаа өнгийг сонгодог болж.
-Энэ жил Үндэсний дуу бүжгийн чуулгын оёдолчид наадмын нээлтэд оролцох урлагийхны хувцсыг урлаж байгаа гэж сонссон?
-Тийм ээ. Наадмын нээлтэд нийт зургаан гоцлол дуучин оролцох юм билээ. Тэдний дээлийг урлаж байгаа. Арай дуусаагүй байна.
-Хамгийн гоё нь хэний дээл болж байна?
-Уг нь нууц л даа. Гэхдээ хамгийн гоё нь Монгол Улсын төрийн соёрхолт, дуучин Д.Болдын дээл. Улбар шар өнгөтэй, хатгамал орсон дээл болох юм. Дуурийн дуучин Б.Эрдэнэтуяа цагаан өнгийн даашинзархуу дээлээр гоёно. Сүлд чуулгын дуучин Г.Ариунбаатар гээд сайхан биетэй хүү байна лээ. Тэр хар хөх өнгийн дээл өмсөнө. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин харин номин цэнхэр өнгийн дээлээр гоёно доо.
-Бүсгүйчүүдийн хувьд загварын дээлээр гоёх болсон. Тийм дээлийн захиалга их байна уу?
-Эгч нь бол тийм хятад маягийн дээлийг таашаадаггүй. Загварын дээлийг загварынхан л өмсөнө. Гэртээ байж байгаа монгол эмэгтэй монгол дээлээ л өмсөнө шүү дээ. Тэгээд ч тийм юм өмсчихөөд яаж сууж босох вэ дээ.

0 Сэтгэгдэл