УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” зургаа дахь жилдээ

Наадмын дараа “Дээлтэй Монгол” наадам болсоор зургаан жилийг үдэж байна. Дэвжих төрийн дээл, мандах төрийн малгай, бадрах төрийн бүс гэдэг ч сүүлийн жилүүдэд үндэсний тэмдэглэлт баяруудаас бусад үед дээлтэй хүн өдрийн од шиг үзэгдэх болсон. Тиймээс Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх мөн дэлхийн нийтэд Монголыг гайхуулах нэгэн арга хэмжээ бий болсон нь энэхүү “Дээлтэй Монгол” билээ. “Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоороо энэ сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. Анх 1000 гаруй хүнийг хамарч байсан наадамд өнгөрсөн жил 10 мянган дээлтэй монгол оролцсон нь наадамд хамрагдах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж буйг харуулж байна.
Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг, шагайн харваа болох юм. Монгол дээлээрээ бахархах, үндэсний хувцсаараа гоёсон иргэд, байгууллага хамт олныг хэд хэдэн номинацаар шалгаруулж шагнал гардуулах аж. Тухайлбал, Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос, үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч, нийтийн бүжгийн хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон нэг дүүргийг тус бүр шалгаруулах гэнэ.

0 Сэтгэгдэл