Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
”Хотын ногоон шийдлүүд”-2016 үзэсгэлэн болно

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум 3 дахь жилдээ “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд 2016 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Форумын хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлах зорилгоор “Хотын ногоон шийдлүүд – 2016” үзэсгэлэнг Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Энэхүү үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, Эко эрчим хүч, Эко цахилгаан, дулаан, Эко тээвэр, Эко үйлдвэрлэл зэрэг сэдээр бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Үзэсгэлэнг Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд оролцохоор ирсэн төлөөлөгчид үзэж сонирхох юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл