АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Д.Рэнцэнтавхай: Энэ хэргийг ингээд орхичихож болохгүй
“Долдугаар сарын 1” хөшөөний талаар МоАХ-ны гишүүн Д.Рэнцэнтавхайтай цөөн хором ярилцлаа.
-Долдугаар сарын 1-нд амиа алдсан таван хүний дурсгалд зориулсан хөшөө босгох тухай дөрвөн жилийн өмнөөс ярьсан. Гэвч өнөөг хүртэл эл хөшөөг босгоогүй л байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Одоогоос дөрвөн жилийн өмнө УИХ-ын сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний эмнэнэлт явдал болсныг хүмүүс мартаагүй байгаа. Энэ үйл явлдын дараа МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх хөшөө босгох санаачилга гаргасан. Уран бүтээлчдийн дунд хөшөөний загварын уралдаан зарлаж, ямар хөшөө босгох вэ гэдгээ ч тодорхой болгосон юм. Гэтэл хотын удирдлага хөшөө босгох газрыг нь шийдвэрлэж өгөлгүй багагүй хугацаа өнгөрлөө. Эцэстээ “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд газар зааж өгсөн л дөө. Гэвч өнөөг хүртэл хөшөөг босгоогүй л байна. Таван хүний аминд хүрсэн хэргийг ч шийдвэрлэхгүй явсаар саяхан цагдаагийн хэдэн даргыг шийтгэсэн боллоо. Энэ хэргийг ингээд орхичихож болохгүй. Энэ үйл явдлыг сануулах, сэрэмжлүүлэх үүднээс хөшөөг заавал босгох ёстой.
-Яагаад?
-Амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх, хоёрдугаарт, дахин ийм эмгэнэлт явдал болохоос урьчилан сэргийлэх үүднээс энэ хөшөөг босгох ёстой. Соёлжсон, иргэншсэн, ардчилсан улс орон түүхийнхээ гашуун сургамжтай үеийг сануулсан хөшөө босгодог. Тиймээс хотын шинэ удирдлага эл хөшөөний асуудлыг шийдвэрлэж, МоАХ-ны санаачилгыг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна. Сонгуулийн булхай луйвар ямар аймшигт үр дагавар дагуулдгийг, хойшид сонгуулиа үнэн шударгаар явуулах шаардлагатайг энэ хөшөөгөөр сануулж, сэрэмжлүүлэх гэсэн юм.
-“Долдугаар сарын 1”-нд амиа алдсан таван хүний ар гэрийнхэн Сүхбаатарын талбайд зул өргөдөг уламжлал тогтоогоод байгаа. Энэ удаад ч уламжлал давтагдах уу?
-МоАХ-ны зарим гишүүн, дэмжигч талийгаачдын ар гэрийнхэнтэй нэгдэнэ. Талийгаачдад ном уншуулж, дурсгалыг хүндэтгэнэ. Таван хүн амиа алдаж, олон зуун хүнийг эрүүдэн шүүснийг улс төрийн хүчнийхэн сонгууль будлиантуулснаас боллоо гэж дор бүрнээ ойлгосон хэрнээ энэ удаагийн сонгуулийг ч будлиантуулах арга мэх хийж байна. Аргаа бараад сонгуулийн саналыг автомат машинаар шийдвэрлэнэ гэсэн. Гэтэл автомат машины дүнг ч хүлээн зөвшөөрөхгүй, гараар тоолъё гэж байна. Энэ бол сонгууль будлиантуулах гэсэн оролдлого.
Сайхан хөлдүү, дүрдээ итгэчихсэн с д а байгаа юм.
Дүр эсгэсэн ардчиллын хулгйчууд үхэж далд ороосой
энэ хулгай ч амь байгаа юм уу. бүүр өнгө орчисон байна. Элбэгийн бууны нохой доо
“Долдугаар сарын 1” хөшөөний талаар МоАХ-ны гишүүн Д.Рэнцэнтавхайтай цөөн хором ярилцлаа. -Долдугаар сарын 1-нд амиа алдсан таван хүний дурсгалд зориулсан хөшөө босгох тухай дөрвөн жилийн өмнөөс ярьсан. Гэвч өнөөг хүртэл эл хөшөөг босгоогүй л байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Одоогоос дөрвөн жилийн өмнө УИХ-ын сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний эмнэнэлт явдал болсныг хүмүүс мартаагүй байгаа. Энэ үйл явлдын дараа МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх хөшөө босгох санаачилга гаргасан. Уран бүтээлчдийн дунд хөшөөний загварын уралдаан зарлаж, ямар хөшөө босгох вэ гэдгээ ч тодорхой болгосон юм. Гэтэл хотын удирдлага хөшөө босгох газрыг нь шийдвэрлэж өгөлгүй багагүй хугацаа өнгөрлөө. Эцэстээ “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд газар зааж өгсөн л дөө. Гэвч өнөөг хүртэл хөшөөг босгоогүй л байна. Таван хүний аминд хүрсэн хэргийг ч шийдвэрлэхгүй явсаар саяхан цагдаагийн хэдэн даргыг шийтгэсэн боллоо. Энэ хэргийг ингээд орхичихож болохгүй. Энэ үйл явдлыг сануулах, сэрэмжлүүлэх үүднээс хөшөөг заавал босгох ёстой.
-Яагаад?
-Амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх, хоёрдугаарт, дахин ийм эмгэнэлт явдал болохоос урьчилан сэргийлэх үүднээс энэ хөшөөг босгох ёстой. Соёлжсон, иргэншсэн, ардчилсан улс орон түүхийнхээ гашуун сургамжтай үеийг сануулсан хөшөө босгодог. Тиймээс хотын шинэ удирдлага эл хөшөөний асуудлыг шийдвэрлэж, МоАХ-ны санаачилгыг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна. Сонгуулийн булхай луйвар ямар аймшигт үр дагавар дагуулдгийг, хойшид сонгуулиа үнэн шударгаар явуулах шаардлагатайг энэ хөшөөгөөр сануулж, сэрэмжлүүлэх гэсэн юм.
-“Долдугаар сарын 1”-нд амиа алдсан таван хүний ар гэрийнхэн Сүхбаатарын талбайд зул өргөдөг уламжлал тогтоогоод байгаа. Энэ удаад ч уламжлал давтагдах уу?
-МоАХ-ны зарим гишүүн, дэмжигч талийгаачдын ар гэрийнхэнтэй нэгдэнэ. Талийгаачдад ном уншуулж, дурсгалыг хүндэтгэнэ. Таван хүн амиа алдаж, олон зуун хүнийг эрүүдэн шүүснийг улс төрийн хүчнийхэн сонгууль будлиантуулснаас боллоо гэж дор бүрнээ ойлгосон хэрнээ энэ удаагийн сонгуулийг ч будлиантуулах арга мэх хийж байна. Аргаа бараад сонгуулийн саналыг автомат машинаар шийдвэрлэнэ гэсэн. Гэтэл автомат машины дүнг ч хүлээн зөвшөөрөхгүй, гараар тоолъё гэж байна. Энэ бол сонгууль будлиантуулах гэсэн оролдлого.
0 Сэтгэгдэл
2015.05.05
2014.10.15
2014.02.27
























