Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын үеэр Дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаанаас танилцуулна

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум 3 дахь жилдээ “Хотуудын ногоон өсөлт, Эрчим хүчний” ногоон шийдлүүд” сэдвийн дор 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ удаагийн форумд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улс, Унгар, Турк зэрэг улсын томоохон хотуудаас төлөөлөгчид хүрэлцэн ирэхээс гадна Олон улсын байгууллагын төлөөлөгчид ирж хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүдийн талаар туршлага солилцох юм. Тодруулбал, Сөүлийн Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч (GGGI) Жон Лайонс дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаанаас танилцуулах бол Манжуур хотын ногоон өсөлтийн бодлогын өнөөгийн нөхцөл байдлын талаар тус хотын орлогч Гоу Вэнхө илтгэл тавина. Мөн Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг” сэдвээр, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг COP21” конвенцийн тухай БНХАУ-ын Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн комиссын Ерөнхий захирал Лү Янь “Уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж, бүс нутгийн хамтын хүчээр олон улсын нэгдүгээр зэрэглэлийн, амьдрахад таатай хотын хөгжлийн төлөө” сэдвээр, БНСУ-ын Пусан хотын Уур амьсгал, Байгаль орчны газрын ерөнхий захирал И Гын Хый Пусан хотын ногоон эрчим хүчний бодлого зэрэг сэдвээр илтгэл тавих юм. Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно.

0 Сэтгэгдэл