Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ц.Элбэгдорж: Сонгуулийн үр дүнд манай улс нэг алхам урагшиллаа
Долоо дахь удаагийн УИХ-ын сонгуулийн явцыг ажиглаж буй олон улсын байгууллагын төлөөлөл, сэтгүүлчдэд хандан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараахь мэдэгдлийг хийлээ.

“Өнөөдөр Монголын ард түмэн ардчилсан хувьсгалаас хойш долоо дахь удаагийн шударга, чөлөөт сонгуульд амжилттай оролцон, санал өгсөн явдалд бахархаж буйгаа илэрхийлье. Энэ удаагийн сонгуулийн үр дүнд манай улс ардчилал, хөгжлийн замаар дахин нэг алхам урагшиллаа.
Ази тив дэх ардчиллын бэлгэ тэмдэг болсон Монгол Улс нь эрх чөлөөт байдлыг бататгах, ижил тэгш боломжоор хангах үүргийг ард түмнийхээ болон олон улсын анд нөхдийн өмнө хүлээдэг билээ. Энэ долоо хоногт өгсөн саналаараа манай ард түмэн эрх баригчдад хийсэн ажлынх нь төлөө хариуцлага хүлээлгэж чаддаг, авлигатай тэмцэх, ил тод байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх нь нийт монголчуудын хувьд нэгдмэл зорилго хэвээр буйг батлан харууллаа. 

Ард түмнийхээ эрх ашгийг хангах, олон улсын өмнө хүлээсэн тогтвортой ардчилсан орон болох үүргээ амжилттай биелүүлэхийн тулд бүх улс төрийн намын гишүүд хамтран ажиллаж, Монгол Улс 21 дүгээр зуунд хүлээж буй сорилтуудыг амжилттай даван гарахад хувь нэмрээ оруулах ёстой. Энэхүү зорилт нь нэн чухал бөгөөд учир нь ард түмний амьдралыг таатай төвшинд хүргэх, хойч ирээдүйдээ өсөн дэгжих бо­лом­­ж бий болгохын тулд хамтын ажиллагаанд тул­гуур­лсан засаглал зайлшгүй юм.

Би шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандан Монгол орныхоо үнэт баялгийн тогтвортой ашиглалтыг хангаж, монголчууд эдийн засгийн өсөлтийн үр дүнг тэгш хүртэх боломжуудыг бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
Өнөөдөр Монгол Улсын түүхэнд нэн чухал өдөр хэмээн тэмдэглэгдэн үлдэх болно. Бид чөлөөт, шударга сонгуулийг дахин амжилттай явуулсандаа бахархах эрхтэй. Харин одоо бидний өмнө асар их, нэн чухал ажил хүлээж буйг умартах ёсгүй. Миний бие улс орноо хөгжил дэвшлийн замаар урагшлуулахын төлөө УИХ-ын шинэ бүрэлдэхүүн, иргэний нийгмийн болон бизнесийн бүлгүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна. Ингэснээр манай ард түмэн итгэл найдвар, санал, дуу хоолойгоо илэрхийлсний үр шимийг өөрсдийн биеэр болон үр хүүхдийнхээ ирээдүйд хүртэх болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
0 Сэтгэгдэл
Oluulaa yaljee
ene songuulid AH yalsand bayarlaj bna. harin MAH yalagdlaa huleej surah heregtei. yagaad iimerhuu yum hiij bdag yum.
NITX-d amjilt uzuulsen Bat-Vvl tand ajlin amjilt husye
Ardchilsan namd bayarlalaa
Bid oluulaa chadsaan
MAN yalagdlaa huleej surah heregtei
Oluulaa yalsaan
Сонгуулийн ерөнхий хороо ямар удаан... нийт үр дүнг хурдан зарлаасай.
Ardchilsan namaas busad n bugd bulhai heregleh geed l baih shig ee
Songogchid emegteichuudee sn songojee. UIH dah emegteichuudiin bair suuriig bat bolgoh bolomj-g emegtei gishuud maani buren ashiglah bha -
Oluulaa yalj chadlaa, odoo amlasan ajlaa sain hiih l uldlee
ммм. ТВ ийн мэдээг харж байхад Ардын нам дандаа нэг новширсон юмнууд хийж, ярьж байх юм.Одоо больчихоосой. Өөр нам байдаг гэдгийг ард түмэн хүлээн зөвшөөрчихөөд байхад.
У.Хүрэлсүх дарга нам нь сонгуульд ялагдвал хариуцлагыг нь үүрнэ нтр гэж хэлж байсан бил үү? Үгүй бил үү? odoo tsag ni irjee
Ardchilsan namd amjilt, bidnii itgelig daaj chadna gej bodoj bna
MAH, Танай нам хардаж дуусдаггүй...харын өвчтэй авгай шиг л байхын...Нэг удаа эр хүн шиг баймаар юм..
Хамгийн их уншсан