Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Баянхошуу, Долоон буудлыг дэд төв болгон хөгжүүлэх төслийн II шатыг эхлүүлэхээр санамж бичиг үзэглэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нар өнөөдөр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл”-ийн II үе шатны бэлтгэл ажлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 320 сая ам долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлын үндсэн эх үүсвэрийг бий болгож буй хотын хойд хэсэгт байрлах Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэхээр төслийг эхлүүлсэн юм. Төслийн эхний үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууцны барилгыг 2 дэд төвд барьж ашиглалтад оруулсан. Мөн дэд төвүүдийн бохирын шугмыг татаж эхэлсэн бөгөөд энэ ажил дуусах шатандаа явж байгаа юм байна. Цаашид дэд төвүүдэд 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 300 оюутан суралцах боломжтой МСҮТ, бизнес икубатор төв, дулааны станц, усан сан, авто зам зэргийг барина.
Санамж бичиг үзэглэх үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг гэр хорооллыг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа Азийн хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлье. Өнөөдөр бид энэхүү төслийн II шатны ажлыг эхлүүлэхэд юу хийх ёстой вэ гэдгээ тодорхойлсон санамж бичигт гарын үсэг зурж байна. Төслийн эхний шатанд хэрэгжүүлсэн ажлуудаас инженерийн шугам сүлжээ явах байршлуудын газар чөлөөлөх ажил нилээн удаашралтай байсан. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана” гэлээ.
Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман “Гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх энэхүү төслийг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэх тал дээр бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллана. Би энэхүү төслийг ажилттай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэв.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь 3 үе шаттайгаар хэрэгжинэ.

0 Сэтгэгдэл