Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
УИХ байнгын хороодын дарга нараа батламжлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд байнгын хороодын дарга нарыг батламжлах асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга М.Энхболд байнгын хороодын өчигдөр хуралдсан хуваарийн дагуу байнгын хороодын дарга нарын танилцуулгыг сонсоно гэсэн юм. Ингээд байнгын хороодоос,
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас Н.Энхболдыг,
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаас Л.Энх-Амгаланг,
Төсвийн байнгын хорооны хуралдаанаас Ч.Хүрэлбаатарыг,
Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаас Ж.Энхбаярыг,
Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаас Ц.Гарамжавыг,
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас Ш.Раднаасэдийг,
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас Д.Тэрбишдагвыг,
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаас Д.Сарангэрэлийг томилуулахаар дэмжсэн болохыг энэ үеэр танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү байнгын хорооны даргын асуудлын хажуугаар дэд хорооны асуудлыг хамтад нь хэлэлцэх байсан юм биш үү гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын чуулганы хуралдааныг дур зоргоороо тасалдаг жишгийг халах, хариуцлагагүй гишүүдэд хариуцлага тооцдог болох, бусдын кнопыг дардаг үзэгдлийг болиулах хэрэгтэй гэсэн саналаа хэллээ.
Ингээд байнгын хороодын дарга нарыг томилохыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад Н.Энхболдыг 100 хувийн саналаар, Л.Энх-Амгаланг 96 хувийн саналаар, Ч.Хүрэлбаатарыг 98.2 хувийн саналаар, Ж.Энхбаярыг 98.3 хувийн саналаар, Ц.Гарамжавыг 94.8 хувийн саналаар, Ш.Раднаасэдийг 94.7 хувийн саналаар, Д.Тэрбишдагвыг 96.5 хувийн саналаар, Д.Сарангэрэлийг 98.2 хувийн санал авав.
Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

0 Сэтгэгдэл